The Voice of Mongolia-2 шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо | News.MN

The Voice of Mongolia-2 шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

The Voice of Mongolia-2 шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

The Voice of Mongolia-2 шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

НЭМЭЛТ:

“The Voice of Mongolia-2” шоуны финалын шат өнөөдөр /2020.06.14/ үзэгчдэд хүрч, үндэсний ялагчаар Х.Ядам тодорлоо. Тэрбээр финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болсон юм.

Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагч болсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, түүнд Францын алдарт “Renault” брэндийн “KAPTUR” загварын автомашиныг бэлэглэхээр боллоо.

Шоуны финалд шилдэг оролцогч Э.Дашням, Г.Эрмүүн, Х.Ядам, Б.Оюу нар олон залуусыг ардаа орхин тунаж үлдээд  байсан билээ.

Дашрамд мэдээлэхэд, The Voice of Mongolia-3 шоуны гуравдугаар улирлын бүртгэл маргаашаас эхэлж байна.

А.СҮРЭН


Э.Дашням: Анх удаа гадаад дуу дуулсан

"The Voice of Mongolia-2 шоуны финалын шат өнөөдөр /2020.06.14/ үзэгчдэд хүрнэ. Шоуны финалд шилдэг оролцогч Э.Дашням, Г.Эрмүүн, Х.Ядам, Б.Оюу нар олон залуусыг ардаа орхин тунаж үлдээд байгаа билээ. Ингээд шилдэг дөрвөн оролцогчоос дараах гурван асуултад хариулт авснаа хүргэе.


Э.ДАШНЯМ: АНХ УДАА ГАДААД ДУУ ДУУЛСАН

-Өнгөрсөн хагас шигшээ тоглолтоор гадаад дуу дуулсан нь олны шүүмжлэлд өртсөн. Гадаад дуу дуулахад хүндрэлтэй байв уу. Өөрийгөө финалд үлдэнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Гадаад дуу дуулахад хүндрэлтэй байсан. Анх удаа гадаад дуу дуулж үзсэн. Цаг хугацаа богинохон байсан учраас өөрийгөө маш их дайчилсан. Финалын шатанд үлдэхдээ тийм ч итгэлтэй байгаагүй ээ.

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Б.Дамдинсүрэнгийн зээ хүү гэсэн. Өвөөгийнхөө талаар ярихгүй юу. Хэд дэх зээ нь вэ. Өвөөгөөсөө өвлөж авсан зүйл бий юу?

-Өвөөгийнхөө талаар сайн мэдэхгүй. Өвөө минь 1992 онд нас барсан юм гэнэ лээ.  Харин би 1993 онд төрсөн учраас өвөөгөө харж байгаагүй. Гэхдээ ийм агуу хүний үр удам болж төрсөндөө маш их бахархдаг. Өвөөгөөсөө урлагийн талын авьяас, мэдрэмжийг нь өвлөж авсан гэж боддог.

-Хүүхэд насныхаа тухай ярихгүй юу. Багадаа хурдан морь унадаг хүү байжээ. Ер нь дуучин болоход юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Би хүүхэд насандаа хөдөө өссөн. Таван хошуу малаа маллаж, морь уяж, байгаль дэлхийтэй танилцаж Уртнасан өвөө, Лхагваа эмээ дээрээ амьдралын олон нандин ухааныг заалгуулж өссөн дөө. Аав маань надад анх гийнгоолохыг зааж өгсөн юм. Хурдан морины гийнгоо уртын дуутай төстэй болохоор уртын дуучин болоход нөлөөлсөн юм болов уу.

Г.ЭРМҮҮН: МЭС ЗАСАЛД ОРОХОО БОЛИОД ШОУНД ОРОЛЦОХООР БОЛСОН

-Хагас шигшээ тоглолтын үеэр өөрийнхөө нэрийг сонсоод их сандарсан бичлэг сошиалд нийтлэгдсэн байсан. Өөртөө хэр итгэлтэй байв?

-Мэдээж ялна, ялагдана гэсэн хоёр сонголт л байсан. Тиймээс байж болох хамгийн сайн болон муу хувилбарыг дотроо хэдийнэ төсөөлөн бодсон байсан. Гэхдээ тухайн үед хүсч мөрөөдөж ирсэн шоундаа шилдэг дөрөвт үлдсэн нь маш жаргалтай, гэнэтийн санагдсан учраас тийм үйлдлийг үзүүлсэн болов уу. Би үргэлж өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнчээр хандаж ирсэн. Тиймээс баярт мэдээг мэдээж цочиж хүлээж авсан байх.

-Эмнэлгээс "оргож", энэ тэмцээнд оролцсон гэж байсан. Юуны хагалгаанд орох гэж байсан бэ?

– Тухайн үед “Гүйлсэн булчирхай” авахуулах хагалгаанд орох гэж байсан. Хүмүүс хоолойны мах авахуулах гэдгээр нь түлхүү мэдэх байх. Тэр үед шоуны шалгаруулалтын зар сонсоод шууд шийдвэрээ гаргасан.

-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу. Урлагийн хүн бий юу. Мөн өөртөө хэрхэн анхаардаг вэ. Найз бүсгүйтэй юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав маань цэргийн хүн, ээж маань боловсролын салбарт ажилладаг. Аав, ээж маань хоёулаа төрийн албан хаагч, энгийн л нэгэн гэр бүл.  Надад найз охин байхгүй. Хүн бүр л өөртөө тодорхой хэмжээнд анхаардаг байх. Миний хувьд эрүүл хооллохыг, оюунаа хөгжүүлэхийг хичээж, чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрүүлэх тал дээр нухацтай байж өөртөө аннхаарал тавьдаг.

Х.ЯДАМ: Д.БОЛД ШҮҮГЧ САХИУС БОЛСОН ЗҮҮЛТЭЭ ӨГСӨН НЬ МАШ ТОМ ЗАВШААН

-Анх Д.Болд шүүгч чамд хүзүүний зүүлтээ өгч байсан. Магадгүй тэр ерөөл биелэлээ олж, шоуны ялагч болохыг ч үгүйсгэхгүй юм?

-Анх “Blind Auditon”-д оролцож байхдаа тийм ч өөртөө итгэлтэй байгаагүй. Гэтэл дөрвөн шүүгч эргэж харсан дээрээс нь Д. Болд шүүгч, дасгалжуулагч маань надад өөрийн сахиус болсон зүүлтээ өгсөн нь маш том завшаантай хэрэг болсон.  Би өөрийн амьдралд хоёр том сонголт хийсэн нь “Voice” шоунд ороод Д.Болд шүүгчийг сонгосон явдал. Энэ шоуд орж урлагийн үнэгүй сургуульд суралцаж байна. Үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж, өдий хүртэл шоуны шилдэг оролцогч гээд зарлуулаад явж байгаадаа туйлын баяртай байна. Мөн Д.Болд шүүгчээс урлагийн хүний эрхэм зан чанаруудыг суралцасаар байна. Хэрвээ би ялагч болвол энэ нэр хүндийг даасан шиг дааж явна гэж боддог.

-Шоуны дараагаар рок хамтлаг байгуулах уу?

– Мэдээж би ялагч болчихвол надад олон боломжууд нээгдэнэ.  Энэ бүгдийг тэмцээнийхээ дараа бодож үзнэ ээ.

-Яагаад дуучин мэргэжлийг сонгоогүй юм бэ. Авто замын зургийн инженер мэргэжлээр яагаад суралцах болов. Цаашид дуугаа дуулах уу?

-Дуучин мэргэжлээр суралцахдаа өөртөө жаахан итгэлгүй байсан юм болов уу. Гэхдээ л дуу хөгжмийг хэзээ ч орхиж чаддагүй. Инженер мэргэжлийн хувьд надад гоё санагддаг учраас сонгосон. Монгол улсынхаа хөгжил, бүтээн байгуулалтанд гар биеэ оролцох мэргэжил шүү дээ.

Б.ОЮУ: ЭНЭ ШОУ МИНИЙ ХУВЬД ЖИНХЭНЭ ДУУ ХООЛОЙН ТУЛААН

-Яагаад The Voice of Mongolia шоунд орох болсон бэ?

– Мэдээж залуу хүн дан ялангуяа урлагийн хүн үргэлж хувьсаж өөрчлөгдөж өөрийгөө сорьж байх ёстой гэж би боддог. Тийм учраас энэ жилийн “The Voice of Mongolia” шоуг тэр цагаас хойш хүлээж байсан гэж хэлж болно. Харин энэ шоу миний хувьд жинхэнэ дуу хоолойн тулаан болж чадаж байгаад маш их баяртай байна.

Шоуны бэлтгэл сургуулилалт гээд завгүй цаг хугацааг өнгөрүүлж байгаа нь мэдээж. Ээж, эхнэр хүнийхээ үүргийг хэрхэн амжуулж байна ?

– Хүн бүрийн анхаарлын төвд байгаа энэ том шоу үзэгчдэд хүрэхийн тулд маш олон цагийн бэлтгэл сургуулилалт шаарддаг.  Оролцогчид ч гэсэн энэ хэрээрээ өсөн дэвжиж, сорилт бүрийг давахын тулд хичээж байгаа. Миний хувьд  яг тэгэж л хичээж байна. Мэдээж гэр орон, үр хүүхэд, ээж, аав гээд ардаа амжуулах олон асуудал байгаа ч бүгдийг зохицуулж байгаа. Мөрөөдлийнхөө төлөө явж байгаа хүнд асуудал асуудал биш байдаг юм байна.

-Финалын шатанд тэнцэнэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

– “The Voice of Mongolia” шоунд орсноосоо хойш маш их зүйлийг сурч, мэдэж авсан. Тэр сурсан бүх зүйлээ эргээд уран бүтээлдээ ашиглаж хүмүүсд хүргэхийг хүсч байна. Шоу дуусгаад ямарч байсан таг болохгүй. Уран бүтээлийн ажилдаа шамдан орно гэж бодож байгаа. Намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Сайхан үзүүлбэрээр Финалын шатан дээр үзэгч дэмжигчидтэйгээ уулзах болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-14 202.131.240.147

Энэ шоуг үзэх зав ч байсангүй боломж ч байсангүй. Мөн ямар зарчмаар явагддагыг нь ойлгох арга байсангүй. Хүмүүс фейсбүүк дээр элдэв пост тавиад байсан. Ямар ч сайхан завтай байдаг хүмүүс вэ гэж бодоод л өнгөрөх шив дээ.

Avatar

Зочин 2020-06-14 39.115.114.99

Дуучин болдоос сурах юм их. Муухай х****л хэлсэн муухай үгтэй муухай аятай дуу дуулдаггүйг нь заавал сураарай. Дуунууд нь гое

Avatar

olonooroo zuglahgui geed l zuglaad baigaa yum uu 2020-06-14 66.181.180.142

iim yum bolson yum uu eniig uzsen hun baina uu haan bolson be turuulsen hun n manai avarga duuchin gesen ug uu

Avatar

иргэн 2020-06-14 202.179.27.113

Оюу илүү сайн байлаа

Avatar

Л.Л 2020-06-14 66.181.166.134

Гадаадаас хуулбарласан шоу…Монголын мэргэжлийн соёл урлагийг үнэгүйдүүлж байна. Энэ Болд, Ука нар Хөгжим бүжгийн дунд сургууль буюу одоогийн Монголын консерваторийг төгсөж байсан, уг нь сайн мэдэх хүмүүс дээ…Одоо ингээд өөрсдийнхөө сурсан зүйлийг үгүй хийж байнам.

Avatar

Үнэн санал нэг 2020-06-14 66.181.190.223

Болд Ука гэж эр эм хоёр гуншаа нөхдүүд. Уг нь бол нэг их авьяастай амьтад биш.
Гэхдээ энэ 2 болон Ононбат, Отгонбаяр гавьяатууд ч гэсэн Үндсэнийхээ урлаг соёлыг дэмжиж ажилламаар юм.
Монгол ТВ ч гэсэн гадаадын шоуг эрхийг нь өндөр үнээр худалдан авч, дэмий шоу хийж байна.
Залуучуудын сэтгэл зүрхийг Монгол Эх орноос нь улам улам холдуулж байгаагаа ухаар !!!

Avatar

Зочин 2020-06-14 64.53.213.82

Энэ шоуд орж урлагийн үнэгүй сургуульд суралцаж байна.
unegui surguulid orohiin tuld shownd oroltson yum shig oilgogdoj bna
zui ni bol shownd amjilttai orsonoor unegui suraltsah bolomj olson baih

Avatar

Irgen 2020-06-14 202.9.46.249

Bold mundag bailaa, Yadamiig Sain demjsen, Yadam ch mundag duuchin, Odoo bur ikh hariutslaga ard tumnii hundleliig daah uhaan heregtei

Avatar

Зочин 2020-06-14 66.181.161.49

bayr hurgey

Avatar

Ok ok 2020-06-14 203.91.115.48

Bold mundag goyo beldsen bnle bayarlalaa amjilt Ononbat shuugch finald arai l ontsgui duu songoj duuluulsan shuu gehdee bugded ni amjilt Uka Otgoo shuugchided ch bas sain saihniig husie !

Avatar

Энэ шоу ямар ч хэрэгүй зүйл 2020-06-14 66.181.190.223

Дамий шоугаар залуучуудын цагийг барж тархийг угаадгаа боль

Avatar

Зочин 2020-06-14 202.21.108.2

Өрлөг минь л түрүүлэх байсан даа

Avatar

Зочин 2020-06-14 192.82.67.85

Сүүлд дуулсан дуу нь Болдынх илүү байлаа. Отгонбаярын зохиосон дуу сонсголонгүй тааруухан аятай дуу байлаа. Ядам ялсанд баяртай бна шүү.

Avatar

Зочин 2020-06-14 203.91.115.52

Энэ шоунд чинь дуучин гэчихээр амьтан нэг ч алга. Дуучин болох ч хүн алгаа. Дандаа караокенд л байдаг согтуу чадалгүй хоолойнууд. Ядахдаа дуугаа зөв сонгоод ч дуулчихаж чаддаггүй юм байх даа. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлнэ гэдэг л болж дээ.

Avatar

Зочин 2020-06-14 202.126.90.130

Tenegee show ruugaa tavaad ug …

Avatar

Зочин 2020-06-14 202.126.90.130

Jalgan dotoroo shuu dee nohoinuudaa

Avatar

Зочин 2020-06-14 211.36.151.41

Нэг муу хулгайч хулгай хийлгэхгүй байна гээд бухимджээдээ янз нь

Avatar

Balai yumnuudaa 2020-06-14 202.126.90.130

Tsagiin raglaanuud gedegee medeed hol yvaarai…marzan garuudaa

Avatar

Зочин 2020-06-14 122.201.21.220

ЭНЭ ШОУНЫ ОРГИЛ НЬ МАРАЛ-ОД БАЙСАН БАЙХ . ГЭХДЭЭ МАНАЙХАН САНАЛ ӨГӨХДӨӨ ДУУ ХООЛОЙ ЧАДАЛД БИШ ЗҮГЭЭР Л АНГЛИ ХЭЛ МЭДДЭГГҮЙ ХҮН АНГЛИАР ДУУЛАХ ГЭЖ ОРОЛДХОД НЬ ӨХӨӨРДӨӨД ГАРАГЧИХДАГ ШОУНЫ УТАГАА МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ЮМ ДАА ГӨӨГИЙ ГЭЖ .

Avatar

Sorry Tehdee Uneen 2020-06-14 192.82.68.215

Uka Lalriin Hiideg yum ni haha Amraagiinhaa boowiig huhuud z**l

Avatar

Зочин 2020-06-14 66.181.190.30

ОРКУУД ПРИУС УНАЖ ХЭДЭН ХУУЛБАР МОНГОЛ ШОУ ҮЗЭЭЛ ТЭРИЙГЭЭ ХААНА Ч ХЭНТЭЭ Ч ХАМААГҮЙ ЯРЬЖ БАЯСААД Л ҮНЭН ЖАРГАЛТАЙ ОРКУУД ШҮҮ.

Avatar

B 2020-06-14 139.5.217.68

Юм үзээгүй юм байж өөрийгөө мундаг гээд бодчихсон жинхэнэ орк чинь чи өөрөө байна ш дээ. Яс юман дээр чи аягүй бол Приус ч үгүй гуйлгачин байгаа даа.

Avatar

Зочин 2020-06-14 211.36.151.41

Тийм тэгж байна тэгээд яапгийн чаид хамаагүй хол очиж х**

Avatar

Монгол хоолой ялна 2020-06-14 66.181.184.243

Монгол хоолой ялна

Avatar

Зочин 2020-06-14 64.53.213.82

HU HU HU

Avatar

Зочин 2020-06-14 192.82.73.23

Дашням, Ядам хоёрын нэг нь түрүүлэх байх гэж таамаглаж байна. Анужин, Марал-Од хоёр ч үнэхээр сайн байсан. Тэр хоёр хасагдсан ч, ямар чадалтайг нь хүмүүс харсан тул маш сайн дуучид болох байхаа.

Avatar

Зочин 2020-06-14 202.9.46.230

ОЮУ, ЯДАМ ХОЁР Л БАЙЛАА. ДАШНЯМ БИШЭЭ

Avatar

Зочин 2020-06-14 202.9.40.68

Та бүгдээс сонирхолтой сайхан дууны үзүүлбэр үзнэ гэдэгт итгэж байна. Өмнөх жилүүдэд орж байсан олон чадварлаг залуус маань ирэх жил дахин өрсөлдөж хир сайжирснаа үзэгчиддээ үзүүлэх хэрэгтэй байна. Зарим нь тэгээд таг алга болчих юмаа. Хүмүүс бол санаж бас дахин өрсөлдөөсэй гэж хүлээж байдгийг олон хүнтэй ярилцаж байхдаа мэдсэн. Тухайн үед хүчтэй өрсөлдөгчид болон олон шалтгааны улмаас ялагдсан байж болно шүү дээ. Дахин дахин уралдаанд орж байвал хүмүүст улам сайн танигдаж бас өөрөө их сайжирна

Avatar

bhy 2020-06-14 202.9.40.180

Oyu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж