УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг шүүнэ | News.MN

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг шүүнэ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг шүүнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал зургадугаар сарын 16-нд буюу ирэх мягмар гаригт болно. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хурал болох юм.  Түүнийг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутгаж, шалгах болсон.

Дээрх шүүх хурал олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Учир нь Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал зургадугаар сарын 12-нд болоход шүүхээс түүнийг цагдан хорих шийдвэр гаргаж, бямба гаригийн шөнө 02.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

Эл технологи мөн Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дээр хэрэгжих үү гэдэг асуудал хөндөгдөөд байна.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хорооноос  үнэмлэхээ гардан авсан бол хорих боломжгүй.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т үнэмлэхээ авсан, нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт татах, холбогдуулах, хэрэг үүсгэх мөн тодорхой хэргээр баривчлах, саатуулах, цагдан хорих үйл ажиллагааг хийх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлийг авахаар заасан байдаг.

Мөн УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэр гараагүй нөхцөлд  цагдан хорих нь хориотой.

Гэвч УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад эдгээр заалт үйлчлээгүй. Иймээс энэ технологийг Д.Эрдэнэбат гишүүнд хэрэгжүүлж магадгүй гэх болгоомжлол байна.

Нөгөө талдаа хууль зөрчсөн дээрх үйлдлүүд нь рейтинг өндөртэй яваа улстөрчдийг онилох болсон нь хардлага мөн дагуулж эхэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-14 66.181.177.124

ene huniig olon zaluuchuud demjdeg shudarga hun shuu dee. Shudarga ursulduhiig shaardaj bn

Avatar

зочин 2020-06-14 202.21.120.66

Ж.Эрдэнэбат улсаа хөгжүүлсэн АН -н тавьсан өрийг дарсан бол Д.Эрдэнэбат улсын ганц том саалийн үнээ болох Эрдэнэтийг улсаас булаах хуйвалдаанд оролцсон. Ж.Эрдэнэбатыг шүүхээс баривчилж хорьсон бол одоо Д. Эрдэнэбатыг яахын харах үлдсэн Монголын шүүх ямар байна

Avatar

Зочин 2020-06-14 104.56.116.76

Ulsaa nuutsaar zarsan hun gej l oilgoj bga. Hereg hiigeeguin bol tegeed shuulgeed uchraa olood songuulias umnu neree tseverleech. Chadahu

Avatar

Зочин 2020-06-14 202.55.188.45

Erdenebat gishuuniig eserguutsej bna shuuhiig

Avatar

munhzul 2020-06-14 202.55.188.45

Tiim gem burrutai bsan bol songuulias umnu hergiig ni shiidehgui yasiin yah gej ingej uls turiin shinjtei bolgdgiin h8ij buteej yawaa negnee ingedgee bolomoor yum

Avatar

Зочин 2020-06-14 192.82.69.168

Зев. Аль нуурээрээ дахин дэвших гэж явнаа!!!

Avatar

зочин 2020-06-14 66.181.161.96

Мангарууд 4 жил юу хийж баысан юм сонгуулийн шоу

Avatar

Зочин 2020-06-14 103.229.120.100

gemt hereg uildsen bol baidag gazar luu ni yabuul

Avatar

Монгол хүн сайхан амьдрах ёстой 2020-06-14 66.181.176.149

Mонголчууд биднийг ядуурлын намагт живүүлж,авилга хахууль авч өөрсдөө баяжих зорилготой бүлэглэлийн толгойлогч хүзүүгүй тарвага элбэгдоржийг үзэн ядаж бна.яагаад жирийн монгол хүн муу амьдарах ёстойм???.яагаад чи с** бүх юмыг луйвардаж үнэгүй авах ёстойм.???.сэжиг арчаагүй с** г цуг хорих ёстой (жирийн монгол хүн бол зүгээр л ЦААШАА гэсэн бодолтой с** да)

Avatar

Аль эрт явуулахгүй одоо шоу болгоол 2020-06-14 66.181.182.150

Сонгуулиас өмнө энэ хулгайч нараа орох байх газарт ньоруулчихгүй сонгуулийн үеэр худлаа сенсаац болгоод байх юм аа.

Avatar

Сэлэнгийн иргэн 2020-06-14 202.55.188.40

За нутагт маань их л юм хийсэн гишүүн.Д.Эрдэнэбатыгаа Сэлэнгийн ард түмэн дэмжиж гарганаа.Энэ шүүх хурал бол улс тѳрийн зорилготоы.Хэрэг хийсэн бол урьд нь шүүж бхгүй яасан юм.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-06-14 59.153.112.253

Хэрэв шүүх хууль зөрчиж хүнийг ялалвал шүүхийн тэр шийдвэр хүчин болох осолтой. Энэнийг мэдсээр байж далд зорилгоор үйлдвэл тэдгээр шүүгчид өөрснөө гэмт хэрэгт холбогдож ялуулжил ч магадгүй л юм даа.

Avatar

Залруулга : 2020-06-14 59.153.112.253

Уучлаарай, гар утсаар буруу гарчихлаа : …шүүхийн тэр шийдвэр хүчингүй болох осолтой. . . гэж залруулж уншина уу! ! !!

Avatar

Зочин 2020-06-14 192.82.72.118

hulgaich humuust uilchildeg huuli ugui ted hulgailsan umguuluh umuuruh hereg yun yunii ih hurliin gishuun bolh ted dahiad hulgain ajildaa ergen ornoo gomdson irgediin ug

Avatar

Б 2020-06-14 139.5.217.68

Энэ шүүгчдийг өөрсдийг нь шалгах хэрэгтэй. Яагаад сонгууль болох гэж байхад хууль зөрчин байж хориод байнаа.

Avatar

Зочин 2020-06-14 139.5.216.93

Зөв зөв… Муусайн юмнуудыг нам харгалзахгүй шударгаар гэмийг нь илрүүлж, ялыг нь үүрүүлэх хэрэгтэй. Монголын дайснууд бол эдгээр бүлэг даварцан хулгайчууд… Олон түмний өмнө нам болж ялгаран, бие биеэ шүүмжлэн жүжиглэнэ. Харин цаагуураа бүгд эрх ашиг, арга заль, худал хуурмагаараа нэгдэн, эх орон ард түмнийхээ эсрэг бүлэглэл үүсгэн хорлоно.

Avatar

Зочин 2020-06-14 203.91.115.52

Шүүх ерөнхийлөгчийн гарт орж хэлснээр нь ажиллаад байгаа юм биш биз дээ. Арай л завхарч байна даа. Монголд хууль үйлчлэхээ больж байгаа юм биш үү.

Avatar

Иргэн 2020-06-14 202.126.89.49

Пээдийгээд байлгүй шүүх хуралд очиход яадаг байна. Хэрэг хийгээгүй л юм бол. Но байгаад л очиж чадахгүй саарал ордонд бүгэх гээд зүтгэж байгаа хэрэг.

Avatar

Зочин 2020-06-14 64.119.19.75

Шүүх хийх ёстой ажлаа хийж байна. Бусдыг нь ч гэсэн сонгууль энэ тэрээс хамаарахгүй шүүж, хуулийн ял цээрлэлээ оногдуулах ёстой: Үүнд С.Баяр, Баярцогт, Сайханбилэг, Элбэгдорж, Бямбасайхан, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, …

Avatar

Zochin 2020-06-14 24.46.100.17

76 С ОЛОНХ НЬ ШОРОНД СУУЖ БАЙХ ГАВЯАТАЙ…ХЭДХЭН ХОНОГ ,САРААР АРД ТҮМНИЙГ ХУУРАХГҮЙ ШҮҮ,,ЯЛТАЙ БОЛООД Л ХОРИГДСОН БАЙНА

Avatar

Монгол улсын иргэн 2020-06-14 202.9.46.63

МАНАН-гийн луйварчид хэн нь хэниыгээ шүүх гээд байнаа. Сонгууль болхоор нэгийгээ шүүж эхэлдэг та нар хэн бэ. Дуугүй л бие биенээ хөнөөцгөө. Битгий ард иргэдэд хар муу энергээ цацаад бай МАН, АН гэж хоёр муухай хүмүүсээр дүүрсэн намууд. Занданшатар бас хууль илт зөрчсөн гэчихжээ. Нууцаар зөрчиж чадаагүй учир хохь чинь гэж байгаа юм байх даа. Монгол гэж улс дэлхийд байдаг болохоос та нарын тоглоомын улс биш гэдгийг энэ сонгуулиар харуулах хэрэгтэй. Энэ 2 намыг бүү сонго. З0 гариу жил төр барилаа.

Avatar

зочин 2020-06-14 64.119.19.236

Шударга шүүх юм бол Элбэгдорж, Бат-Үүлтэйн хамт барьж аваад хорих ёстой.

Avatar

Зочин 2020-06-14 66.181.186.168

МАН, АН ынханы засаглалын үр дүнд 30 тэрбум долларын өр, авлига бидний амьдралын салшгүй хэсэг болсон. АВЛИГА ШҮҮХ засаглалыг тойроогүй. ГАВЪЯАТ шүүгч хүртэл бусадтайгаа үгсэн АВЛИГЫН мөнгөө хуваалцсан хэрэг гарсан. ҮҮНД гайхах хэрэг алга. АВЛИГА цэцэглэхэд МАН, АН ын буруу байгаа. МАН ч, АН ч АВЛИГАТАЙ тэмцсэнгүй. ИЙМ байхад улс хөгжихгүй. . УЛСАА хөгжүзүлэх чин зоригтой иргэдийг МАН, АН аас олох боломж байхгүй шүү,

Avatar

бүү хуурт 2020-06-14 66.181.186.168

МАН, АН ынханы засаглалын үр дүнд 30 тэрбум долларын өр, авлига бидний маьдралын салшгүй хэсэг болсон. АВЛИГА ШҮҮХ засаглалыг тойроогүй. ГАВЪЯАТ шүүгч хүртэл бусадтайгаа үгсэн АВЛИГЫН мөнгөө хуваалцсан хэрэг гарсан. ҮҮНД гайхах хэрэг алга. АВЛИГА цэцэглэхэд МАН, АН ын буруу байгаа. МАН ч, АН ч АВЛИГАТАЙ тэмцсэнгүй. ИЙМ байхад улс хөгжихгүй. . УЛСАА хөгжүзүлэх чин зоригтой иргэдийг МАН, АН аас олох боломж байхгүй шүү,

Avatar

Зочин 2020-06-14 192.82.73.203

ХУЛГАЙЧ НАР ГИШҮҮН ГЭСЭН ХАЛХАВЧААР ЯЛ ЗАВШИХ ЁСТОЙ ЮУ. ЕР НЬ ТЭДНИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ БАЙЖ ШАЛГАНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ. ХАМ ХЭРЭГТНҮҮД НЬ АВААД Л ҮЛДДЭГ Ш ДЭЭ. ЭНЭ УДААД Ч ГЭСЭН ЭДНИЙ БҮЛГИЙНХНИЙГ ХОРЬЖ ШАЛГААД ШҮҮХ НЭРЭЭ ОЛЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. ХУЛГАЙЧ НАРЫН НӨЛӨӨНД БАЙДАГ ГЭСЭН ОЙЛГОЛТЫГ ҮГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

цэвэр хүн биш 2020-06-14 66.181.186.98

Зөв шийдвэр болжээ.Эрлэнэтийн 49%ийн асуудалд энэ хүн холбоотой.Энэ хүн сайд байж гарын үсэг зурсан шүү дээ.

Avatar

зочин 2020-06-14 66.181.161.123

Оросын байсан юм Монголынх болчхоор юу нь буруу байдаг байнаа ? .

Avatar

Зочин 2020-06-14 122.201.21.220

ОРОСООС АВААД МОНГОЛД НЭГ ОЙЛГООД УРАГШАА ЗАРАХ ГЭЖ БАЙСАН ЮМ .

Avatar

Зочин 2020-06-14 202.9.40.68

Ард түмний хөрөнгийг цөөхүүлэхнээ авах гэж оролсоных нь төлөө ял оногдуулах нь шударга ёсонд нийцнээ. өөрсдөө шударга ёс гэж хамгийн их ярьдаг улсууд. одоо л харж байя.Эрдэнэтийн 49 хувийг хувьд авах ажиллагаанд оролцсон бүх хүн ял авч байж дараа дараагийн луйврын үйлдлээс урьдчилан сэргийлж чаднаа. АН-аас цөөхөн хэдэн хүн л Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэ мэтийн хүмүүсийн хууль бус ажиллагааг шүүмжилсэн. Тэд зарим нь намаасаа гарсан бол ганц нэг нь ад үзэгдээд намдаа байна. АН шинэчлэгдээсэй

Avatar

Зочин 2020-06-14 122.201.21.220

ЭНЭ ХУ ЛГАЙЧ ЧИНЬ ДЭЭХНЭЭ ОДООГИЙН МАН н БАГАНУУР ДҮҮРГИЙН ХОРООН ДАРГА БАЙСАН ГЭСЭН , ЯАЖ Ч ЮУ Ч ХИЙГЭЭД ЯВЖ ЧАДНА .

Avatar

Зочин 2020-06-14 104.56.116.76

Enhbayariig ingej baihad AH yaj bla? Ard tumen shudraga yosiig nehej bna. Yer ni ternii UIH iin gishuun ene ter yamarch hamaagui shdee buten ulsaa huivaldaj zarsan humuusiig harin ch ih erhluullee

Avatar

Зочин 2020-06-14 192.82.72.37

юу болоод байна аа? Хууль гууль болсон цаг үе үү дээ

Avatar

Зочин 2020-06-14 103.212.117.45

Арай ч дээ ийм бүдүүлгээр сонгууль хийж болохгүйшдээ

Avatar

Зочин 2020-06-14 202.55.188.91

Хулгайчийг шүүхгүй хэнийг шүүх юм

Avatar

Зочин 2020-06-14 66.181.161.48

Сонгуулиар Шүүхийнхэн төрийн мэдэл бидний гарт гэдгээ сурталдаг болов. Заавал Сонгуулиар хорьдог нь Монголын эзэн гэдгээ гайхуулж байна. Халдашгүй дархан эрхтнээ хорь. Энгийн эрхтэйгээ хэзээ ч хорьж болно

Avatar

Зочин 2020-06-14 202.179.25.90

Шоронд Элбэгдоржтой хамт шаааа. Юун ёонгуульдах бравооо

Avatar

Халх 2020-06-14 202.9.47.60

МАН ын хулгайч нарын даалгавараар АН ынхныг харлуулах үйлдэл хэрээс хэтрэн хийгдэж байна. Хүрэлсүх ЖДҮ чид, хулгайчидаа хамгаалаад үхэх гээд байдаг атлаа АН ыг харлуулах болохоор улайран зүтгэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж