Москвад хоногт 2255 хүн коронавирусийн халдвараас эдгэжээ | News.MN

Москвад хоногт 2255 хүн коронавирусийн халдвараас эдгэжээ

Москвад хоногт 2255 хүн коронавирусийн халдвараас эдгэжээ

Москвад хоногт 2255 хүн коронавирусийн халдвараас эдгэжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын эмч нар өнөөдөр (2020.6.14) 2255 хүн буюу хоногт хамгийн олон хүнийг коронавирусийн халдвараас эдгээн, эмнэлгээс гаргажээ. Москва хотын орлогч дарга Анастасия Раковагийн мэдээлснээр нийт эдгэрсэн хүний тоо 118024 болж нэмэгдсэн байна. ОХУ-д коронавирусийн халдвараас эдгэрч, эмнэлгээс гарсан хүмүүсийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэн хянаж байгаа аж.

Үүний зэрэгцээ коронавирусийн халдвараас эдгэрсэн хүмүүс цусны ийлдсийн донор болж байгаа юм.  Эмч нарын мэдээлснээр 18-55 насны элэгний B, C вирус, ДОХ/ХДХВ болон бусад ужиг өвчингүй хүмүүс цусны ийлдсийн донор болох боломжтой гэнэ.

ОХУ-д коронавирусийн халдвараар нийтдээ 520 мянга гаруй хүн өвчилж, 6829 хүн нас баржээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-14 99.203.109.188

Mongol orosiin neg much yumuu ,ene Medee hens heregtei yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж