ОХУ-ын нийслэл Москва хотын эмч нар өнөөдөр (2020.6.14) 2255 хүн буюу хоногт хамгийн олон хүнийг коронавирусийн халдвараас эдгээн, эмнэлгээс гаргажээ. Москва хотын орлогч дарга Анастасия Раковагийн мэдээлснээр нийт эдгэрсэн хүний тоо 118024 болж нэмэгдсэн байна. ОХУ-д коронавирусийн халдвараас эдгэрч, эмнэлгээс гарсан хүмүүсийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэн хянаж байгаа аж.
Үүний зэрэгцээ коронавирусийн халдвараас эдгэрсэн хүмүүс цусны ийлдсийн донор болж байгаа юм. Эмч нарын мэдээлснээр 18-55 насны элэгний B, C вирус, ДОХ/ХДХВ болон бусад ужиг өвчингүй хүмүүс цусны ийлдсийн донор болох боломжтой гэнэ.
ОХУ-д коронавирусийн халдвараар нийтдээ 520 мянга гаруй хүн өвчилж, 6829 хүн нас баржээ.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ