АНУ, Хятадын харилцааг Хавайд хэлэлцэхээр болжээ | News.MN

АНУ, Хятадын харилцааг Хавайд хэлэлцэхээр болжээ

АНУ, Хятадын харилцааг Хавайд хэлэлцэхээр болжээ

АНУ, Хятадын харилцааг Хавайд хэлэлцэхээр болжээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпёо Хавайд Хятадын Коммунист намын улс төрийн хорооны гишүүн, төрийн зөвлөх Ян Жиэчитэй уулзахаар болжээ. Тэд дэлхийн хоёр том эдийн засгийн хоорондох зөрчлийг намжаах болон өөр бусад асуудлуудыг хэлэлцэх гэнэ. Одоогоор уулзалтын тов хараахан гараагүй байгаа ч Майк Помпёо Хавайн айлчлалыг олны анхаарал татахгүйгээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэсэн ч тэдний уулзалт Хонгконгийн хямрал, үндэсний цөөнхүүдийн эрх ашиг, коронавирусийн гарал үүсэл, хоёр орны худалдааны дайн гэх мэт халуун сэдвүүдийг хөндөх учраас олны анхаарлыг татаж байна.

Майк Помпёо өнгөрсөн сард хэлэхдээ Хятад улс нь коронавирусийн халдварын нөхцөл байдалд илүү нээлттэй байсан бол илүү олон хүний амь насыг хамгаалж чадах байсан хэмээн Бээжинг шүүмжилжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж