Цоохор ирвэс хөнөөвөл 26 саяар торгоно | News.MN

Цоохор ирвэс хөнөөвөл 26 саяар торгоно

Цоохор ирвэс хөнөөвөл 26 саяар торгоно

Цоохор ирвэс хөнөөвөл 26 саяар торгоно

Өндөр уулын эзэн буюу цоохор ирвэс нь нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг. Энэ амьтныг хөнөөвөл 26 сая төгрөгийн торгуультай. Гэтэл уулын эзнийг хулгайгаар агнах тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, “Наран туул” олон улсын худалдааны төвийн хойд талын автомашины зогсоолд зургадугаар сарын 12-нд нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсний арьсыг худалдаалахыг завдсан үйлдлийг Экологийн цагдаагийн алба илрүүлжээ. Шалгалтын явцад хэргийг иргэн “Н” үйлдсэн болохыг тогтоосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цоохор ирвэсний түүхий эд буюу нэг ширхэг нойтон арьсыг эд мөрийн баримт болгон хураажээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Цоохор ирвэсийг эр, эмээс нь хамаарч 11.2-13 сая төгрөгөөр үнэлдэг юм. Мөн Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр тавих юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

name 2020-06-14 202.131.234.118

Gunbileg bol Miyegiin bulgand taviulsan nohoi. 60 terbumiin zohiogch bas hyatad garaltai. 4842

Avatar

name 2020-06-14 66.181.165.168

Gunbileg bol Miyegiin bulgand taviulsan nohoi. 60 terbumiin zohiogch bas hyatad garaltai. 8123

Avatar

bii 2020-06-14 202.21.108.173

yadag muu mal ve sain shiitge.uhaand n uhna orson novshnuud ih bhiima

Avatar

Calling BS 2020-06-14 196.52.38.25

The fine should be minimum 10x more, and/or accompanied with 10 years in jail. There are function rooms frequented by high level government officials in Mongolia still adorned with the pelts of these creatures.

Avatar

Зочин 2020-06-14 146.115.161.230

Хар тамхи этр гэхлээрээн нэр устай нь зарладийн байнлээ. Хэнб тэр иргэн Н ????

Avatar

ЗОЧИН 2020-06-14 103.212.117.61

ЗУУН САЯАР ТОРГООД АРВАН ЖИЛ ШОРОНД ХАТАА !!! ХОРИН ЗУРГААН САЯЫН ТОРГУУЛЬ ЧИНЬ ТАНЗАНД ЛЕОПАРДЫН ЗӨВШӨӨРЛИЙН ҮНЭНД ХҮРЭХГҮЙ БАЙНА !!!

Avatar

ard 2020-06-14 202.9.46.167

toriin nereeer hulgaa hiigchdiiig orshooliiin huuuli gehcheeer bayjuulaaad vlddeg

Avatar

Зочин 2020-06-14 73.231.128.120

Шийтгэл хөнгөн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж