Цоохор ирвэс хөнөөвөл 26 саяар торгоно

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

Цоохор ирвэс хөнөөвөл 26 саяар торгоно

Цоохор ирвэс хөнөөвөл 26 саяар торгоно

Өндөр уулын эзэн буюу цоохор ирвэс нь нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг. Энэ амьтныг хөнөөвөл 26 сая төгрөгийн торгуультай. Гэтэл уулын эзнийг хулгайгаар агнах тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, “Наран туул” олон улсын худалдааны төвийн хойд талын автомашины зогсоолд зургадугаар сарын 12-нд нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсний арьсыг худалдаалахыг завдсан үйлдлийг Экологийн цагдаагийн алба илрүүлжээ. Шалгалтын явцад хэргийг иргэн “Н” үйлдсэн болохыг тогтоосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цоохор ирвэсний түүхий эд буюу нэг ширхэг нойтон арьсыг эд мөрийн баримт болгон хураажээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Цоохор ирвэсийг эр, эмээс нь хамаарч 11.2-13 сая төгрөгөөр үнэлдэг юм. Мөн Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 26 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр тавих юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж