ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар өнөөдөр (2020.6.14) Турк улсад айлчилжээ. Тэд Туркийн талтай Ливи, Сири улсын нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Туркийн дэмжлэгтэй Файез Серражийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газар нь Трипол хотноо 14 сар үргэлжилсэн тэмцэл, тулаанд ялагдал хүлээжээ. Тэдний эсрэг Халифа Хафтарын тэргүүлсэн Ливийн үндэсний арми засгийн эрхийн төлөө тэмцэж байна. ОХУ, Эмират, Египет зэрэг улсууд Ливийн үндэсний армийг дэмжиж буй.
Сирийн асуудалд ОХУ нь Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг дэмждэг бол Турк нь босогчдын бүлгүүдийг дэмждэг. ОХУ болон Туркийн хооронд гурван сарын өмнө гал зогсоох гэрээ байгуулснаар Сирийн хойд хэсгийн Идлиб хотод тулаан зогсчээ. Гэвч энэ долоо хоногт тус бүс нутагт агаарын цохилт болжээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ