Бразильд нас барагсдаа оршуулах газар олдохгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

Бразильд нас барагсдаа оршуулах газар олдохгүй байна

Бразильд нас барагсдаа оршуулах газар олдохгүй байна

Бразиль улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буйгаас нас барагсдыг оршуулах газаргүй болжээ. Улмаар Сан-Паулу хотын оршуулах газарт гурваас дээш жилийн өмнө нутаглуулсан хүмүүсийн шарилыг ухан гаргаж, зайчилж эхэлсэн байна. Шинээр нас барсан хүмүүсийг оршуулахад зай гаргахын тулд өмнө нь нас барагсдын шарилыг дугаарласан уутанд хийж, тусгай контейнерт түр хугацаагаар хадгалах гэнэ.

Сан-Паулу хотод өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар коронавирусийн халдвараар 5480 хүн нас барсан байна. Тус хот нь 12 сая хүн амтай. Үүний зэрэгцээ хотын дарга Бруно Ковачийн заавраар бизнесүүдийг энэ долоо хоногт нээж эхэлснээр халдварын тархалт огцом нэмэгдэж, эрчимт эмчилгээний орны 70 хувьд халдвартай өвчтнүүд хэвтжээ. Гэвч эмч мэргэжилтнүүдийн тооцоолсноор Бразильд халдварын оргил үе нь ирэх наймдугаар сард болох гэнэ. Өнөөдрийн байдлаар Бразильд коронавирусийн халдвараар 42 мянга гаруй хүн нас барснаар дэлхийд хоёрдугаарт орж байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж