Ким Жон Уны дүү охин Сөүлд хандан мэдэгдэл хийв

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны дүү охин Сөүлд хандан мэдэгдэл хийв

Ким Жон Уны дүү охин Сөүлд хандан мэдэгдэл хийв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү 2018 онд олны өмнө гарснаас хойш анх удаагаа мэдэгдэл хийлээ. Ким Ёо Жоны мэдэгдлийг Хойд Солонгосын төв телевизээр өчигдөр (2020.6.13) дамжуулсан байна. Тэрбээр хэрэв Өмнөд Солонгосын талаас хүнс, ухуулах хуудсыг үргэлжлүүлэн илгээсээр байвал цэргийн дайралт хийхийг анхааруулсан байна. Ким Ёо Жон хэлэхдээ “Манай  улс, нам, их удирдагчийн бүрэн эрхийн дагуу “БИ” дайсантай харилцах яам, хэлтэст дараагийн шатны арга хэмжээ авахыг шийдвэртэйгээр зааварчилж байна” хэмээн мэдэгджээ. Ким Ёо Жон нь өөрийн ах, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны албан бус зөвлөхүүдийн нэгд тооцогддог.

Үүнээс хэд хоногийн өмнө Өмнөд Солонгосын Засгийн газраас Пёньян руу ухуулах хуудас илгээж, хоёр орны харилцааг сүйтгэсэн идэвхтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн юм. Ухуулах хуудас илгээснээс болж Хойд Солонгос нь Сөүлтэй сүүлчийн утсан харилцаагаа тасалсан юм.

Эх сурвалж: Reuters,The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж