ЭМЯ: Гурван оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Гурван оюутан эдгэрч эмнэлгээс гарлаа

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Saturday, June 13, 2020

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн халдвартай холбоотой асуудлаар өнөөдөр /2020.6.14/ мэдээлэл хийлээ.

ЭМЯ-НЫ ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:

Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, нийт долоон сая 853 мянган хүн халдвараар өвчилж, 431 мянган хүн нас бараад байна. Сүүлийн долоо хоногт өдөр бүр 100 гаруй мянган хүн халдвараар өвчилж байгаа. Одоогоор халдвар авсан дөрвөн сая хүн эдгэрч, 3.3 сая гаруй хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 126 мянган хүн  шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан. Өвчлөлийн хувьд АНУ, Ойрх дорнод, Зүүн өмнөд Азийн орнууд ялангуяа Пакистан, БНЭУ-д өвчлөл нэлээд өндөр байна. Энэтхэгт нийт өвчлөл 300 гаруй мянгад хүрч, 9000 гаруй хүн нас барсан нь цар тахлын оргил үе гэж үзэж байгаа. ОХУ-д сүүлийн 24 цагт халдвар 8706 хүнээр нэмэгдэж, нийт 523 мянган хүн өвчлөөд байна. Манай улстай хил залгаа Тувад 101 тохиолдлоор нэмэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ нэмэгдэх хандлагатай байна.

Манай оронд 2607 хүн ажиглалтад байгааагаас 1-5 насны 87 нь хүүхэд, 30 жирэмсэн эмэгтэй байгаа. Эдгээр хүмүүст 32 их эмч, 55 резидент эмч үйлчилгээ үзүүлж байна. Сонор сэрэмжээ алдалгүй амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж, хүн хоорондын зайг барих нь маш чухал. Сүүлийн 24 цагт 119 тоот утсанд 119 дуудлага ирж, Covid-19-ийн халдварын талаар мэдээлэл авсан.

ЭМЯ-НЫ ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЯНЖМАА:

АНУ-д энэ сарын 13-нд 22300 гаруй шинэ тохиолдол, 711 нас баралт бүртгэгдэж нийт халдвар хоёр сая 38 мянгад хүрч, нийт 114600 гаруй мянган хүн нас барлаа. Бразильд өчигдөр 21700 шинэ тохиолдол, 892 нас баралт бүртгэгдэж, нийт халдвар 850500, нас баралт 42720-д хүрсэн. Тус улсад 379 мянган хүн эдгэрч, 428 хүн халдвартай байгаа. БНЭУ-д сүүлийн 24 цагт 11 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 309 мянга болсон. БНХАУ-д өчигдөр 57 шинэ тохиолдол бүртгэгдсэний 38 нь дотоодын халдвар байсан.

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: 

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид өчигдөр /2020.6.13/ 294 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Энэтхэгээс онгоцоор ирсэн зорчигч, ажилчдаас халдвар илрээгүй. ХӨСҮТ-ийн эмнэлгээс гурван хүн гарч, дараагийн ажиглалтад шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 197 байгаа бөгөөд 98 нь эдгэсэн. Харин 99 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 88 хөнгөн, 11 хүндэвтэр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж