Хятадын шүүх Австралийн иргэнд цаазын ял оноов

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

Хятадын шүүх Австралийн иргэнд цаазын ял оноов

Хятадын шүүх Австралийн иргэнд цаазын ял оноов

Хятадын шүүхээс их хэмжээний хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт Австралийн иргэн Кам Гиллеспи гэгчид цаазын ял оноосныг “Sydney Morning Herald” мэдээлжээ. Кам Гиллеспи нь 2013 онд Хятадын Гуанжоу хотод 7.5 кг метамфетамин буюу “мөс” гэх хар тамхийг цүнхэндээ тээвэрлэж яваад нисэх буудлаас баривчлагдсан аж.

Австралийн Худалдаа, гадаад хэргийн яамнаас тус улсын иргэнд цаазын ял оноосонд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Австрали болон Хятадын харилцаа коронавирусийн халдварын гарал үүслийг шалгах асуудлаас болж муудаж, зөрчилдсөн юм. Улмаар Хятадын талаас иргэдээ Австралид сурах, аялахгүй байхыг анхааруулж, зарим барааны импортоо зогсоох арга хэмжээ авсан.

Хятадад цаазын ялыг буудах эсвэл тариа тарих байдлаар гүйцэтгэдэг. Хятадад хар тамхины хэргээр 20 гаруй гадаадын иргэн цаазаар авхуулжээ. Тухайлбал, 2009 онд Их Британийн иргэн Акмал Шайх гэгчийг хар тамхи зөөвөрлөсөн хэргээр цаазаар авсан байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж