"Хархорин"-д мах хамгийн хямд байна | News.MN

"Хархорин"-д мах хамгийн хямд байна

"Хархорин"-д мах хамгийн хямд байна

"Хархорин"-д мах хамгийн хямд байна

Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр энэ сарын эхний хоёр долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10393 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12640 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 260 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 168 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10800 төгрөг, Харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 164 төгрөгөөр, хонины цул махны үнэ 106 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

"АТАР" ТАЛХ 1330 ТӨГРӨГ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг килограмм гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1100-1400 төгрөг, хоёрдугаар зэргийнх 900-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1300 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1330 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “М-Март” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1330 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ 1-6 ХУВИАР ӨСЧЭЭ

Мөн зургадугаар сарын хоёр дахь долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 5.9 хувиар өсч 1047 төгрөгөөр, монгол лууван 5.0 хувиар өсч 2034 төгрөгөөр, монгол байцаа 6.5 хувиар өсч 2647 төгрөгөөр, монгол хүрэн манжин 6.1 хувиар өсч 3182 төгрөгөөр, сонгино 1.8 хувиар өсч 1684 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-14 192.82.67.156

Сарын хугацаа нь

Avatar

Зочин 2020-06-14 139.5.216.106

Гацуурт монгол фермерт

Avatar

Зочин 2020-06-14 202.21.108.24

Мал маллах хүн цөөрч байгаа гэсэн. Малаа маллацгаая даа.

Avatar

Enhtsetseg 2020-06-14 66.181.161.33

Angry

Avatar

Enhtsetseg 2020-06-14 66.181.161.33

Wow

Avatar

СОНГОГЧ 2020-06-14 202.9.46.59

ӨНӨӨДР ХЯМД МАХ ИДЭХИЙН ТУЛД БИШ, ИРЭЭДҮЙД ИДЭХ МАХНЫХАА ТӨЛӨӨ УХААЛАГ СОНГОЛТ ХИЙХ ЦАГ БОЛЖЭ. МОНГОЛЫГОО ХАРИЙНХАНД ЗАРДАГ, МОНГОЛООСОО ХУМСАЛДАГ, МОНГОЛОО ДЭЭРЭМДДЭГ БҮЛЭГЛЭЛЭЭС ОДОО САЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ МӨХНӨ….

Avatar

ллл 2020-06-14 202.126.88.204

түрүүчийн 7 хоногт саруул захад хамгийн хямд бна гэсэн. Аль мөнгө өгснийг нь хямд гэж зарлаад байна уу үгүй юу. Хаха

Avatar

Зочин 2020-06-14 103.57.92.231

хүнс хамгийн үнэтэй англид үхрийн мах 2.5 аас 5 паунд байна

Avatar

амидрал мэдэхгүй амны зоргоор 2020-06-14 66.181.191.125

махны үнэ өсөх ,буурах гэж яридаггүй юм.тогтвортой үнэ байх ёстой.эрэлт,нийлүүлэлт хэрэглээ гурав хосолдог жамтай зах зээл гэдэг дээ.энэ доорхи нөхөр зах зээлийн талаар ном уншиж жаахан амидралд ойртож дундаж амидрал гэдгийг мэдэж авах ойлготтой явж үз дээ.ах ни чамайг бодвол амидралд олон арван оймс элээсэн хүн шүү.

Avatar

Зочин 2020-06-14 202.21.109.38

зөв бичиж чадахгүй амьдрал үзсэн ах гуай, инфляци гэж мэдэх үү??

Avatar

Зочин 2020-06-14 202.9.46.129

Манай махны худалдаачдад мэргэжлийнхэн хяналт тавиачээ. Зарим нь махтай ноцолдсон гараараа мөнгө тоолж хиртэй кармаруугаа чихээд эргээд нусаа нэг шурд арчаад буцаад махаа бээлий өмсөлгүй барьж эвдэж янзалж байнашт. Хүний нүдэн дээр дүр эсгэж бээлийгээ мартан барин өмссөн болно. Өглөөд ирээд ямар бохир гараар махаа эвдэж янзалдаг болоо. Ихэнх газар угаалтуур байхгүй

Avatar

Зочин 2020-06-14 202.21.109.38

Махны үнэ өсөх ёстой. Дэлхийд хамгийн хямд мах монголд байгаа учраас монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үнэлэгдэхгүй, ард түмэн ядуу байна. Цаашид махны үнэ өсөх ёстой.

Avatar

Зочин 2020-06-14 202.9.46.129

Өсөөд өчигдөр 18,000-аар үхрийн цул мах авлаа тэхүү

Avatar

Зочин 2020-06-14 202.21.109.38

Үхрийн цул мах дэлхийн хамгийн үнэтэй мах шүү дээ. Амьдрал хэцүү байгаа бол хамгийн үнэтэй мах авч тансаглах хэрэг юу билээ? Хонины хямд мах зөндөө л байна шүү дээ.

Avatar

109.38д чиний чэнж чинь тэндээ л юм байгааз 2020-06-14 139.5.217.38

Чи муу махны худалдагч писдак битгий шаагад бай. Иргэдийн амьдрал ер нь массаараа хүндхэн байна. Сарын 800гын цалингаар өнөө маргаашаа л аргацааж байгаа хүмүүс олон байгаа шүү л а л а р минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж