Хятадын нийслэл Бээжин хотын Шиньфади захад халдвар гарснаар 11 дүүргийг карантинлаж, хөл хорьжээ. Бээжин хотод сүүлийн 50 гаруй хоног коронавирусийн халдвар илрээгүй байсан ч хотын хамгийн том бөөний захын ажилтнууд халдвар авчээ. Шиньфади захын 10 мянга гаруй ажилтнаас 517 хүнийг коронавирусийн халдварын шинжилгээнд хамруулахад 45 нь эерэг гарсан аж. Халдвартай хүмүүсийн хэнд ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэнэ. Түүнчлэн тус захаар үйлчлүүлсэн хүмүүсийг сайн дураараа шинжилгээнд хамрагдахыг албаныхан шаардаж байна.
Фенгтай дүүргийн баруун өмнө хэсэгт орших захыг өчигдөр өглөө эрт хаасан байна. Тус зах нь Бээжин хотын хүнсний ногоо, махны 80 орчим хувийг хангадаг томоохон худалдааны төв юм. Хөл хорио, карантин арга хэмжээг сахиулахаар Хятадын армийн олон зуун цэрэг хамгаалалтад гарчээ. Түүнчлэн Бээжин хот даяар спортын арга хэмжээнүүдийг цуцалж, хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг зогсоосон байна.
Ухань хотод өнгөрсөн оны сүүлээр гарсан коронавирусийн халдварыг Хятадын Засгийн газар хатуу хөл хорио тогтоох замаар хяналтдаа авч, тархалтыг зогсоож чадсан юм. Халдварын улмаас Хятадад 4600 гаруй хүн нас барсан бол дэлхий дахинд 426 мянга гаруй хүн амь насаа алдаад байна.
Эх сурвалж: ВВС
name 2020-06-14 66.181.165.168
Gunbileg bol Miyegiin bulgand taviulsan nohoi. 60 terbumiin zohiogch bas hyatad garaltai. 8433
Зочин 2020-06-14 202.131.225.197
Одоо энэ илэрлээ л бол хөл хорио тогтоож сүржигнэдгээ болих хэрэгтэй. Коронаг зүгээр задгай тавь. Дарвины онолоор хүчтэй нь амьд үлдэж, сул дорой нь устаж үгүй болог.
Bater 2020-06-14 73.111.225.20
Хөл хорио. Карантин гэж бичээд байхын рөл хориогоороо бич л дээ
Зочин 2020-06-14 183.177.100.4
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын "Шиньфади" худалдааны төвд коронавирусын халдвар гарснаар 11 дүүрэгт хөл хорио тогтоожээ гэж бичээч!
Зочин 2020-06-14 106.102.142.218
Тийм урт гарчиг гэж юу байсан юм бэ. Энэ гарчиг нь ч гол утга санаанаасаа нэг их хазайгаагүй л байна даг.
жонхуу 2020-06-14 66.181.191.125
дахиад жонхуу 30,0хонио бариад гүйх үү дээ.