Ирэх долоо хоногт 32 градус хүрч хална | News.MN

Ирэх долоо хоногт 32 градус хүрч хална

Ирэх долоо хоногт 32 градус хүрч хална

Ирэх долоо хоногт 32 градус хүрч хална

Ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 15-21-нд Улаанбаатарт 25-31 градус дулаан байх бол говийн бүсийн өмнөд хэсгээр 27-32 градус байх ажээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр энэ сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Харин Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:Бодлын зодоон 2020-06-14 150.129.140.80

ХУД-т 30 хүнээс 3-ыг сонгоно.Гэтэл сонгочмоор хүний тоо нэмэгдсээр арван хэд боллоо.Тэгээд аавын хүү, ээжийн охины хэнийг нь ялгахав, бүгд л улс орноо хөгжүүлэх зорилготой хүмүүс тул 30-ууланг нь дугуйлъя гэж бодлоо. Гэтэл хажуунаас хэн нэг нь “Төрийн хууль зөрчихнө үү, цар тахлын үед цаг хайран, чамайг 30 дугуй бөглөхийг хүлээх цаг байхгүй, бага шиг зөнөөрэй” гэж байна. Тэгээд л 30-аас 3-ыг сонгох үйлтэй ажилдаа орлоо. Хурдан 24-н болоосой. Тархин дахь бодлын зодооноосоо салах юмсан..

Avatar

Зочин 2020-06-14 202.9.46.129

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАГ АГААР ТОГТУУН байна

Avatar

Зочин 2020-06-14 103.250.186.62

Болж дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж