Ирэх долоо хоногт 32 градус хүрч хална

Хуучирсан мэдээ: 2020.06.14-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт 32 градус хүрч хална

Ирэх долоо хоногт 32 градус хүрч хална

Ирэх долоо хоногт буюу зургадугаар сарын 15-21-нд Улаанбаатарт 25-31 градус дулаан байх бол говийн бүсийн өмнөд хэсгээр 27-32 градус байх ажээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр энэ сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Харин Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж