Цэргийн төв эмнэлэг гадаадаас ирсэн 460 иргэнийг хүлээн авчээ | News.MN

Цэргийн төв эмнэлэг гадаадаас ирсэн 460 иргэнийг хүлээн авчээ

Цэргийн төв эмнэлэг гадаадаас ирсэн 460 иргэнийг хүлээн авчээ

Цэргийн төв эмнэлэг гадаадаас ирсэн 460 иргэнийг хүлээн авчээ

Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнээс хойш Цэргийн төв эмнэлэг гадаадаас эх орондоо ирсэн 460 иргэнийг хүлээн авсан байна.

Энэ талаар тус эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Цэргийн төв эмнэлэг нь коронавирусийнн эрсдлээс сэргийлэх ажлыг зохион байгуулж, сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж байна. Энэ гуравдугаар сарын 15-наас эмнэлгээ бүрэн чөлөөлж, өвчтөнүүдээ бусад эмнэлэг рүү шилжүүлсэн.

Манай эмнэлэг гадаадаас эх орондоо ирсэн 460 иргэнийг хүлээн авлаа. Үүний дотор жирэмсэн болон гадаадад эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон 250 гаруй иргэн байсан. Тусгаарласан иргэдэд эмнэлгийн 256 эмч, эмнэлгийн ажилтан ээлжээр үйлчилж байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол гараагүй” хэмээв.

Түүнчлэн тус эмнэлэг эмч, эмнэлгийн ажилтнуудаа коронавирусийн үед хэрхэн ажиллах талаар сургалтад хамруулснаас гадна эмнэлгийнхээ барилгын бүтцэд өөрчлөлт оруулжээ. Цэргийн төв эмнэлэг халдварын бус ердийн зориулалттай тул агаарын урсгалыг хаахаас эхлээд барилгын хийцээ сайжруулсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-13 103.229.121.241

Хилийн боомтууд орчим болон хотын гадна халдварт өвчтөнийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүд байгуулах хэрэгтэй. Манайх шиг нийслэлийнхээ төв рүү халдварт өвчтөнөө зөөвөрлөн оруулж ирдэг улс өөр хэд байгаа бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж