Алан хядагчид коронавирустэй тэмцэх төв байгуулжээ | News.MN

Алан хядагчид коронавирустэй тэмцэх төв байгуулжээ

COVID-19

Алан хядагчид коронавирустэй тэмцэх төв байгуулжээ

Алан хядагчид коронавирустэй тэмцэх төв байгуулжээ

“Аль-Кайда”-тай нягт холбоотой, Исламын радикал бүлэглэл Сомалид коронавирустэй тэмцэх төв байгуулжээ. Олон жилийн турш тус улсын төрийн эрх мэдлийг булаан авахыг оролдож буй алан хядагч “Аш-Шабаб” бүлэглэл нь шинэ төрлийн коронавирус маш их аюул занал учруулж буй талаар мэдэгдсэн байна.

Тус бүлэглэлийн төлөөлөгчид олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээс иш татан, Африкт вирусийн халдвар маш хурдацтай тархаж байгааг онцлон тэмдэглэжээ. Улмаар “Аш-Шабаб” бүлэглэлээс нутгийн бүх оршин суугчид хандан “Вирусийн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл айж эмээлгүйгээр, бидний байгуулсан коронавирусийн эсрэг төвд хандаарай” хэмээн уриалсан байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Сомалид вирусийн халдварын 2.5 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 85 хүн нас баржээ.

Өмнө нь Исламын улс алан хядагчдын бүлэглэл дайчиддаа зориулан коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж гаргасан байна. Үүнд: өвчтэй хүмүүсээс хол байх, хооллохын өмнө гараа тогтмол угааж, халдвар авсан газар луу аялахаас зайлсхийх зэргийг багтаажээ. Мөн хэт даврагчид "Бурханд итгэж, түүнээс авррал эрэх хэрэгтэй. Учир нь өвчин хэлж ирдэггүй, бүгд Бурханы тушаал, зарлигийн дагуу болдог" гэжээ.

Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-13 66.181.183.61

Хувиа хичээх хамгийн том нүгэл

Avatar

Зочин 2020-06-13 66.181.183.61

Өөрийгөө муу хүн гэж боддог муу хүн гэж үгүй

Avatar

Зочин 2020-06-13 192.82.70.52

Хvрээд ир!! гэжээ. Манай АН-н даргаас дээр юм бн!!

Avatar

Зочин 2020-06-13 66.244.109.90

Хөвсгөлийнхөн халзан Ганболдыг сонгож амаа барих юм бүү хийгээрэй. Эдийн засгийн алуурчдын үгэнд бү итгээрэй. Улсын эдийн засгийг холодог шигээ аймгийг хорлоно шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж