Аварга Тосон нуурыг хамгаална

Хуучирсан мэдээ: 2020.06.13-нд нийтлэгдсэн

Аварга Тосон нуурыг хамгаална

Аварга Тосон нуурыг хамгаална

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Аварга Тосон нуурт жил бүр хүмүүс олноороо очиж, амарч, эмчилгээ сувилгаа хийлгэдэг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хоёр нуурын ус татарч, экологийн доройтолд орж эхэлсэн учраас тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас захирамж гаргаж, энэ онд үйл ажиллагаа явуулахгүй өнжөөж буй юм байна.

Эмчилгээний ач холбогдолтой, байгалийн эрдэс бүхий ховор энэ нуурын ойр орчим жил бүрийн зун дотоодын аялагчдын хөлд дарагдаж, 6-8 дугаар сард буюу 60 хоногт 30 мянган хүн, 7000 орчим тээврийн хэрэгсэл ирдэг.

Жуулчдын 21 мянга орчим нь эмчилгээний бус зорилгоор ирж амардаг гэсэн судалгааны тайланг мэргэжлийн байгууллагууд гаргасан аж. Эдгээр нөхцөл байдал нь Аварга Тосон нуур, Хэрлэнгийн хөдөө арал орчмын байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй тул орон нутгийн засаг захиргаа бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан байна.

Жил бүр доройтох болсон эл бүс нутгийг холбогдох байгууллага анхааралдаа авч, Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-наас нуур хамгаалах чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж, энэ жилийн улсын төсөвт хөрөнгө суулгажээ. Уг хөрөнгөөр болон “Багануур” ХК-ийн санхүүжилтээр нуур хамгаалах хэд хэдэн ажлыг зэрэг эхлүүлээд буй юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж