Тайваньчууд 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.06.13-нд нийтлэгдсэн

Тайваньчууд 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт хандивлалаа

Тайваньчууд 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт хандивлалаа

Шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн халдвар олон улсад тархсан хэвээр байна. Монгол оронд өрнөж буй халдварт өвчинтэй тэмцэхүйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Тайванийн Засгийн газраас нийт 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалтыг Монгол Улсад хандивлаж, галын нэгдүгээр шугаманд ажиллан, халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт гар бие оролцож буй эмч, эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэнд, аюлгүй байдлыг сахин хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж байна. Энэхүү хандивын арга хэмжээ нь Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх үйл хэргийг удирдан ажиллаж буй Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр зохиогдсон бөгөөд тус төвийн захирал Д.Нямхүү эдгээр амны хаалтыг Монголын талыг төлөөлж хүлээн авав.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт зориулан эмнэлгийн зориулалтын амны хаалтууд хандивлаж буйд гүнээ талархаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв ийнхүү хоёр дахь удаагаа Тайванийн төлөөлөгчийн газраас хандивлаж буй эд хэрэгслийг Монгол орноо төлөөлөн, хүлээн авч буйдаа таатай байна. Амны хаалт бол халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх хамгийн чухал үр дүнтэй хэрэглэгдэхүүн билээ. Шинэ төрлийн коронавирус /Covid-19/ нь агаар дуслаар дамжин халдварладаг тул амны хаалт зүүхгүй байх нь туйлын эрсдэлтэй юм” гэв.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү Тайваньд үйлдвэрлэсэн амны хаалтыг зүүж үзээд, нимгэн зузааны хувьд тохиромжтой, зүүхэд эвтэйхэн, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж буйг дурдаад Тайванийн төлөөлөгчийн газрын зүгээс галын шугаман дээр ажиллан, халдварт өвчинтэй тэмцэж буй ажилтан, хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулж буйд дахин талархаж буйгаа илэрхийлэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ “Тайвань Монгол хоёр халдварт өвчинтэй маш үр дүнтэй тэмцэж байна. Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх явдал юм. Тайваньд анх өдөрт 2 сая ширхэг хүртэлх тоо хэмжээний амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай байсан хэдий ч энэ оны хоёрдугаар сард Засгийн газар болон хувийн хэвшил хүчээ нэгтгэн, “Амны хаалт үйлдвэрлэх үндэсний баг”-ийг байгуулсан. Ингэснээр 6 долоон хоногийн дотор амны хаалт үйлдвэрлэх 90 үйлдвэрлэлийн шугам шинээр нээж, амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаа өмнө үеийнхээс 10 дахин нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар өдөрт 20 сая ширхэг амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна. Өнөөдрийн байдлаар Тайвань амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд 2-рт бичигдэх болсон төдийгүй өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн амны хаалт нэн шаардлагатай байгаа улс орнуудад амны хаалт хандивлаж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 30 сая ширхэг амны хаалт хандивлан, “Тайваньчууд тусламж хэрэгтэй тохиодолд дэмжлэг үзүүлэх чадамжтай, дэмжлэг үзүүлж ч байна” /Taiwan Can Help, and Taiwan is Helping/ гэдгээ илтгэн харуулсан. Даян дэлхийн улс орнууд халварт өвчинтэй идэвхитэй тэмцэж буй энэ цаг үед Тайвань ч бас мөр зэрэгцэн халдварт өвчинтэй эрс шийдэмгий тэмцэл өрнүүлж байна. Энэ удаад тайваньчууд Монгол Улсад эмнэлгийн зориултын амны хаалт хандивлан, хоёр орны хоорондын найрсаг нөхөрсөг харилцаанд нэн хүндэтгэлтэй ханддаг болохоо илэрхийлэн харуулж байна. Тайваньд үйлдвэрлэсэн амны хаалт чанартай хэмээн дэлхийн олон улс орнууд сайшааж байгаа бөгөөд эдгээр амны хаалт нь Монгол орныгалын шугаман дээр ажиллаж, халдварт өвчинтэй тэмцэж буй ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж гэж найдаж байна” хэмээв.

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө цааш хэлсэн үгэндээ “Тайвань нь зургадугаар сарын 7-ны өдрийн байдлаар 4 дэх удаагийн вирусийн халдварын далд үеийг амжилттай давж чадсан ба нийт 56 хоног дараалан Тайванийн дотоодод уг халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй амжилт тогтоосон. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт хил хязгаар гэж үгүй. Монгол Улсын Засгийн газраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг цаг алдахгүй, маш үр дүнтэй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул өнөөдрийг хүртэл дотоодод уг өвчний халдвар илрээгүй байгаа ба Монгол орны ард иргэд, Монголд ажиллаж амьдарч буй гадны иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг амжилттай сахин хамгаалж байна” гэв.  Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүөчин сэтгэлийн талархал илэрхийлэхийн зэрэгцээ Тайвань Монгол хоёр орон харилцан туршлага солилцож, эрүүл мэндийн салбарт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам бүр бэхжүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж