Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн нэг Лексус компани өөрсдийн цоо шинэ Lexus IS загварын автомашинаа ирэх зургадугаар сарын 15-ны өдөр олон нийтэд танилцуулахаар болжээ. Угтаа өнгөрсөн зургадугаар сарын 9-нд нээлтээ хийхээр зарласан боловч цар тахлын улмаас хойшилсон юм.
Одоогоор тус автомашин нь Bridgestone Potenza дугуй, 3.5 литрийн V6 хөдөлгүүртэй, 2013 оныхоо загвартай тун төстэй ч илүү жижигрүүлсэн гэсэн яриа гарчээ. Мөн 2021 оны шинэ загварын Lexus IS автомашиныг Европт худалдаанд гаргах бодолгүй байгаа аж.