Франц дахь монголчуудын төлөөлөл Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдөр 5.720 евро хандивлалаа. Энэ нь монгол мөнгөөр буюу 18.3 сая төгрөг болох юм байна. Тус улсад ажиллаж, сурч, амьдардаг монголчуудын зүгээс эмч нартаа сэтгэлийн дэм, урам хайрлаж, ийнхүү талархлаа илэрхийлжээ.
ХӨСҮТ коронавируст халдварын зөөвөрлөгдсөн 197 тохиолдлоос 97 хүнийг эмчилж, эдгээгээд байгаа юм. Эмчлүүлж буй 102 хүний 91 нь биеийн байдал хөнгөн бол хүндэвтэр 11 хүн байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ