Авлига авснаа хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

 

Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хотын дарга асан Ван Цинлян их хэмжээний авлига авснаа хүлээжээ. Ван Цинлян 17 сая ам.долларын авлига авснаа Наннин хотын дунд шатны ардын шүүхэд хүлээсэн байна. Ван Цинлян 2000-2014 оны хооронд 15 компани болон хувь хүнээс авлига авч байснаа хүлээжээ.

 

Хятадын прокурорууд Ван Цинлянийг 2014 оноос авлигын хэрэгт сэжиглэн мөрдөн шалгаж эхэлжээ. Си Жинпин Хятадын дарга болсныхоо дараа авлигыг бүх шатанд үгүй хийхээр дайн зарласан билээ. Авлигын хэрэгт Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтан, улстөрчид, бизнесменүүд, цэрэг армийн цолтнууд хүртэл өртөн шалгагдаж байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж