Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөрчлийн хэрэг нээж, мэдүүлэг авчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.13-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөрчлийн хэрэг нээж, мэдүүлэг авчээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөрчлийн хэрэг нээж, мэдүүлэг авчээ

Улаанбаатарын хамгийн том, "Үндэсний" гэх нэртэй цэцэрлэгт хүрээлэнд тоглож байсан дөрвөн хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэ оны тавдугаар сарын 27-ны  өдөр гарсан уг золгүй явдлын дараа "Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр асуудал намжсан.

Тогтоол усанд дөрвөн хүүхэд амь насаа алдсан хэрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-т Зөрчлийн хэрэг үүсгэн, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна гэж Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ, "Хан талст" ХХК зэрэг компанийн оролцогч нараас тайлбар, мэдүүлэг авч, Зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагааг Нийслэлийн хяналт дор явуулж байгаа аж.

Хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэхдээ буруутай үйл ажиллагаа явуулсан компаниудаас мэдүүлэг авч, нотлох баримт цуглуулж буй юм байна. Тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж