АНУ-д "Нохойгоо сургаагүй" хэмээн 21 настай эмэгтэйн аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.13-нд нийтлэгдсэн

АНУ-д "Нохойгоо сургаагүй" хэмээн 21 настай эмэгтэйн аминд хүрчээ

АНУ-д "Нохойгоо сургаагүй" хэмээн 21 настай эмэгтэйн аминд хүрчээ

АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод 21 настай Изабелла Таллас гэх эмэгтэй өөрийн найз залуу Дариан Саймонтайгаа хамт нохойгоо салхилуулж яваад харамсалтайгаар буудуулан амиа алджээ. Тэд Денвер хотын Курс Филд бейсболын цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо явж байхдаа нохойдоо бие засах тушаал өгчээ.

Гэвч хажуу орон сууцных нь нэг давхарт амьдардаг эр тэдэнд хандан “Нохойгоо бие засуулж сурга, эсвэл ингээд л зүгээр түүн рүү хашгираад байх юм уу” хэмээн орилсоор байсан тухай амьд үлдсэн Саймон цагдаа нарт ярьжээ. Хосууд тэр залууг тоохгүй байхыг хүссэн ч хорссон эр буу гарган ирж удаа дараа буудсан байна. Изабелла газар дээрээ буудуулж нас барсан бол түүний найз залуу Дариан Сайман хоёр удаа буудуулан хүнд шарх авчээ.

Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, аллага үйлдсэн эрийг 36 настай Майкл Клозе гэдэг бөгөөд тэрбээр зургадугаар сарын 10-ны Лхагва гаригт Денверээс зугтсан ч цагдаагийнхан баривчилжээ. Түүнийг 285-р хурдны замын ойролцоо автомашинтай явж байхад нь цагдаагийн ажилтнууд зогсоосон байна. Клозег нэгдүгээр зэргийн аллагын хэргээр яллах аж.

Талласын ээж Ана Таллас өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр бид хайрт охин, эгч, ач охин, нагац эгч, найзаа алдлаа" гэх утга бүхий сэтгэлийн үгээ бичжээ.

Today we lost a daughter, sister, grand daughter, niece and friend. The Lord called her home and she is resting in peace…

Posted by Ana Thallas on Thursday, June 11, 2020

ЭХ СУРВАЛЖ: nypost.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
289
ХарамсалтайХарамсалтай
49
БурууБуруу
30
ТэнэглэлТэнэглэл
26
ГайхмаарГайхмаар
17
ХахаХаха
13
ЗөвЗөв
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж