“The Voice of Mongolia” шоуны ялагч маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2020.06.13-нд нийтлэгдсэн

“The Voice of Mongolia” шоуны ялагч маргааш тодорно

“The Voice of Mongolia” шоуны ялагч маргааш тодорно

“The Voice of Mongolia” шоуны хоёр дахь улирлын ялагч маргааш тодорно. Ням гариг бүрт цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдээ "уядаг" тус шоуны Semi-final шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт болж, үзэгчдийн саналаар финальд тунаж үлдэх оролцогчид тодорсон юм. Тодруулбал, шоуны шүүгч С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Д.Болдын багаас Х.Ядам, Укагийн багаас Э.Дашням, Д.Отгонбаярын багаас Б.Оюу нар финальд тунаж үлдсэн билээ.

Маргаашийн дугаарт оролцогчид нэг гадаад дуу, нэг монгол дуу дуулж өрсөлдөнө. Энэ хоёр дууныхаа нэгийг тэд дасгалжуулагч нартайгаа дуулах учиртай. Ингээд үзэгчдээс хамгийн их санал авсан нэг оролцогч үндэсний шилдэг дуу хоолойгоор шалгарах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж