З.Энхболд “Буянт Ухаа 2” хорооллын нээлтэд оролцов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

З.Энхболд “Буянт Ухаа 2” хорооллын нээлтэд оролцов

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

З.Энхболд “Буянт Ухаа 2” хорооллын нээлтэд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.25/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт Ухаа 2” орон сууцны цогцолбор хорооллын нээлтэд оролцов.

Нээлтийн ёслолын өмнө Улсын Их Хурлын дарга орон сууцны хорооллыг үзэж, танилцсан юм. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллагын захиалгаар Үндэсний бүтээн байгуулалтын корпораци “Буянт Ухаа 2” орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж, эхний ээлжийн 30 барилгыг ашиглалтад оруулж байгаа юм.

З.Энхболд: Орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулна

Тус цогцолбор хорооллын нээлтийн ёслолд Улсын Их Хурлын дарга оролцож, үг хэллээ. Тэрээр “Ардчилсан нам 2012 оноос хойш иргэдэд хэрэгтэй олон бүтээн байгуулалтын ажил хийж байна. Түүний нэг нь ард иргэдээ орон сууцтай болгох хөтөлбөр юм. Энэ хүрээнд “Буянт-Ухаа 1” хорооллыг босгож, одоо тэнд олон мянган айл амьдарч байна. Өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийг хийж байна. “Буянт-Ухаа 1” орон сууцны хороололд 1764 өрх гэр бүл хямд үнэ, зээлийн бага хүүтэй, таатай нөхцөлөөр хамрагдсан бол “Буянт-Ухаа 2” хороололд энэ нөхцөлөөр нийт 2500 өрхийг хүлээн авахаас өнөөдөр 1620 өрх орон сууцандаа ороход бэлэн боллоо.

Засгийн газар 2012 оноос хойш найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээр 44336 өрх 2 их наяд 427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177,3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон сууцтай болж, ахуй амьдрал нь дээшилж байна. Мөн 25000-26000 өрх өндөр хүүтэй байсан ипотекийн зээлээсээ бага хүүтэй зээл рүү шилжсэн. Бүтээн байгуулалт талаас нь харвал 2013-2014 онд нийт 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байна” хэмээн хэллээ. Түүнчлэн энэ бүтээн байгуулалтыг дагаад 2013-2014 онд барилгын салбарт ажиллагсдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн нь Монгол Улсын барилгын салбарт сүүлийн 20 жил хийгдсэн бүтээн байгуулалттай харьцуулбал таш өндөр үзүүлэлт гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. 

Энэ үеэр найман хувийн хүүтэй орон сууцны зээлтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийг бүх зүйл, зүйл заалтаар нь дахин батлахаар ажиллаж байгааг дуулгасан юм. Үүний зэрэгцээ инфляци гурван хувьд хүрч буурсантай холбоотойгоор орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байгаа гэв.

Э.Бат-Үүл: Ард түмнийг орон сууцжуулах бодлогыг улс төржүүлж болохгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ, өнөөдөр орон сууцанд орж буй иргэдийн тоо 1000 биш, 10000 биш, 100, 100 мянгаар хэмжигдэж байна. Өсөн нэмэгдэж байгаа энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд, өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөж тэдний үндсэн амьдралын хэрэгцээг бүтээн бий болгож байгаа нь гайхалтай. Хавар суурийг нь тавиад, намар ашиглалтад оруулдаг ийм тохиолдол ховор. Монгол Улсын хувьд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын түүхэнд Та бүхний хийж байгаа энэ бүтээн байгуулалт онцгой хувь нэмэр оруулж байна. Та бүхэндээ нийслэлчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Нийслэлийн 600 гаруй мянган иргэн орон сууцанд орох хүлээлттэй байгаа бөгөөд ТОСК-ийн ажил хэдэн хувьтай байгааг иргэд маш их сонирхож байгааг дамжуулая. Өнөөдөр энд ирэхдээ зөвхөн барилгачдад баяр хүргэх биш, УИХ-д нийслэлчүүдийн өмнөөс хүсэлт тавихаар ирсэн. Саяхан Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр, мөн хүн ардыг орон сууцаар хангах асуудлыг улс төржүүлж байгаа нь үнэхээр харамсмаар зүйл болсон. Нийслэлд 100, 100 мянган хүн орон сууцанд орох хүлээлттэй байна. Гэтэл ипотекийн зээлийн асуудал хүндрэлд ороод байна. Ямар ч өндөр хөгжилтэй оронд ард иргэд нь моргейжоор л байртай  болдог. Америк, Герман гээд бүхий л орнуудад моргейжийн зээлээр л орон сууцтай болдог практик байдаг. Орон сууцжуулах бодлогын гол эргэлт нь ипотекийн зээл байдаг. Орон сууцжуулах бодлогыг дагаад бүтээн байгуулалтын ажил их хийгдсэн шүү. Иймээс ард иргэдийг орон сууцжуулах бодлогыг, ипотекийн зээлийн асуудлыг битгий улстөржүүл гэдгийг бид НИТХ дээр ч ярьж байгаа, УИХ ч энэ асуудлаар битгий улс төрж гэж уриалмаар байнаа. Энэ орон сууцанд намаар ялгаж ороод байгаа зүйл байхгүй. Зээл хүссэн иргэд л орж байгаа, иймээс иргэдийнхээ үндсэн хэрэгцээгээр битгий улстөрж гэдэг хүсэлтийг УИХ-д тавьж байна. Мөн хашааны газрыг эргэлтэд оруулах боломж бий болж, УИХ өнгөрсөн 07 дугаар сард хууль баталсан ч Үндсэн хуулийн цэц бас хүчингүй болгосон. Иргэд яагаад хашааны газраа эргэлтэд оруулж, бизнес хийж болохгүй юм бэ. Иймээс эдгээр шийдвэрийг хатуу анхаарчээ. УИХ-ын гишүүддээ анхааруулаач хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэллээ.

Үүний дараа хүндэт зочид нээлтийн тууз хайчилж, “Буянт Ухаа 2” хорооллын оршин суугчдад түлхүүр гардуулж өгсөн юм.

Улсын комисс эхний ээлжийн 30 барилгыг “хангалттай сайн” гэдэг үнэлжээ

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар баригдаж буй “Буянт Ухаа 2” хорооллыг нийт 28 га талбайд барьж байгуулахаар төлөвлөжээ. Төслийн эхний ээлж болох 1620 айлын 9 давхар 20 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 6 ширхэг 5 давхар худалдаа үйлчилгээний төв, инженерийн дэд бүтийн төвийг барих ажлыг 2014 оны 06 дугаар сард эхлүүлжээ. Хоёрдугаар ээлжинд 12 давхар 60 барилга, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий цэцэрлэгийн 3 барилга, 250 хүүхдийн багтаамж бүхий сургуулийн 2 барилга, автомашины 7 давхар нэгдсэн зогсоол, соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор, үйлчилгээний барилга зэргийг ашиглалтад оруулах юм байна.

Хороолол дотроо цэцэрлэг, сургуультай гэдгээрээ “Буянт Ухаа 2” цогцолбор онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах үүднээс шаардлагатай шийдлүүдийг хийж өгсөн болохыг ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга танилцуулсан юм. Улсын комисс тус хорооллын 30 барилгыг “хангалттай сайн” гэдэг үнэлгээтэйгээр хүлээж авсан бөгөөд эдгээр барилга газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байхаар баригдсан гэдгийг хэлсэн юм.

Үндэсний ажиллах хүчнийг ажилтай, орлогтой байлгах, хямд чанартай орон сууцаар хангах, барилгын үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын биелэл болсон “Буянт Ухаа 2” хорооллын бүтээн байгуулалтад дотоодын томоохон 100 гаруй туслан гүйцэтгэгч, 80 гаруй бэлтгэн нийлүүлэгч компани оролцсон байна. Үндэсний бүтээн байгуулалтын корпораци эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ажлын байрыг тогтвортой хадгалж ажилласан бөгөөд хорооллын хэмжээнд угсралтын үед 1500 гаруй, заслын ажлын явцад 1700 гаруй мэргэжилтэн ажилласан байна.

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын оролцсон "Буянт Ухаа 2" хорооллын нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Б.Жүгдэр, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс, иргэд оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-25 68.100.195.95

Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай. Хэн нэгэн олигархи, компани, ченж ард түмний зовлонгоор жаргал хийдэг бус, төр засгийн шийдвэр нь ард түмний язгуур эрх ашгийг хангасан эрүүл саруул шийдвэр гардаг байх болтугай !!!

иргэн 2015-12-25 202.179.28.21

Юм хийж байнаа, хийж байна, сохор биш тул харж л байна

Зочин 2015-12-25 182.160.36.182

нүүрс битон тараадаг АН-хан одоо жаахан мах тараачвал хорхог хийлээ.

Зочин 2015-12-25 182.160.3.68

Хийсэн үү Хийсээн Байрны үнэ буурч л байна Бинзены үнэ тогтмол л байна Өөр яах вэ дэ Нүүрсний үнэ буулгах гэсэн Түлдэггүй Ху-гийнхан эсэргүүцсээр байгаад болиулсан

Зочин 2015-12-25 103.10.23.130

Одоо энэ ҮХЦ бол үндсээр нь буснуулах цех болсон байна. Иймээс энэ байгууллагыг татан буулгах хэрэгтэй шүүдээ. Ард нитйинхээ эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрөөс санхүүждэг байгууллага байж болох уу хүмүүсээ.

Сонгогчийн бодол 2015-12-25 103.26.195.10

АН-ынхан уул нь сонгуулийн шоу гайгүй л хийгээд байгаа юм л даа. Хэр зэрэг үр дүн өгөх юм бол доо.Одоогийн хүмүүс ч 90-ээд оны хүмүүсээс их өөр болчихоод байгаа юм даа.90-ээд оны үед хэн юу гэж хэлнэв, дагаж хуйлраад байдаг байсан.Одоо хүмүүс их хашир болжээ.Хэр баргийн юмны цаадах санааг нь тааж ойлгоод, юу юугүй дагаж хуйлрахгүй болж дээ.

шинэ оны мэндчилгээ 2015-12-25 182.160.32.132

цэц-ийн дээр зи овогт. ард түмний дээр ардчилсан намын банкууд. энхбаярын дээр элбэгдорж. миний эхнэрийн дээр ли овогт . чиний охины дээр х.тэмүүжин .

Зочин 2015-12-25 73.133.19.139

8 % zeel ni bank, barilgiinhniig demjsen dald business avilgal. Tsaashid ogt olgohgui baih heregtei, olgoh bol zuvhun shine bairand mkv ni 700.000~850.000 tug gej hatuu togtooh heregtei!!!

Unshigch 2015-12-25 124.158.107.48

Uursduu khiigeegui yum baij ichikhgui 3-uulaa ochood zogschikhson baihkiin.

Зочин 2015-12-25 122.201.22.76

АН ыг хүнд байдалд оруулсан ЗИ ичихгүй амьтан шүү ЗИ гийн үзэн ядаж огцоруулсан Алтанхуягийн хийсэн бүтээн байгуулалтыг өөрөө хийсэн юм шиг рекламдах юмаа хэ хэ хэ

Zochin 2015-12-25 122.201.24.27

Ard tumen, zaluuchuudaa uneheer amdrald ny heregtei zuils bosgoj baina, bid2012onhurtel barilgiin ajil zogsongi baij olon jil mongolchuud bairtai boloh mereedel teeh bolomjgui bailaa, eneeder tehed olon myngan zaluuchuud etseg eheesee erh tusgaarllah bolomjoor hangagdaj baina. Ene AN-iin zasag ter barisan jiluuded hiigdej baina, bid baharhaj bayarlah yumaa zorigtoi helj duugarch uram hairlay,ingej bairtai bolgoj baigaa ny MAN-iin ataarhliig teruulj yaj taslan zogsooh be gedeg archaagaa aldsan argaa hiij baina, MAN suuliin 3 jil uilmuuleegui bol mash ikh yum hiigdeh bailaa,haramsaltai ny bid sanalaa hagas dutuu egeed olonhi bolgoj chaddaguigeesdandaa eersdee hohirdog tuuh bii.