СХ-ийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

СХ-ийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцууллаа. Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн дүгнэлтийг дэмжиж өгөхийг А.Бакей хүслээ.

Ингээд Сонгуулийн хуулийн төслийн эцсийн найруулгаар санал хурааж эхлээд байна.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж