Украины тэргүүн хатагтай коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.13-нд нийтлэгдсэн

Украины тэргүүн хатагтай коронавирусийн халдвар авчээ

Украины тэргүүн хатагтай коронавирусийн халдвар авчээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, эхнэр Елена нь коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсонтой холбогдуулан ажлын тусгай горимд шилжжээ. Энэ талаар Украины төрийн тэргүүний албан мэдэгдэлд дурдсан байна.

Тус мэдэгдэлд "Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн гэргий Еленагаас Covid-19-ийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тусгай горимд шилжин ажиллаж байна. Үндсэн хуульд заасны дагуу ерөнхийлөгч бүрэн эрхээ хэн нэгэнд шилжүүлэх боломжгүй юм” гэжээ.

Зеленскийн эрүүл мэндийн байдал сайн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд коронавирусийн шинжилгээнийх нь хариу сөрөг гарч, хүүхдүүдийн хамт гэртээ тусгаарлагдаад байгаа аж. Тэрбээр хэсэг хугацаанд хүмүүстэй биечлэн уулзахгүй, олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцохгүй, Киев хотоос гадагш явахгүй юм байна.

Өнгөрсөн Баасан гариг (2020.06.12)-т Украины тэргүүн хатагтай Елена Зеленскаягийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Өдгөө түүний биеийн байдал сайн, амбулаториор эмчлүүлж буй бөгөөд гэр бүлийн гишүүдээ аюулд оруулахгүйн тулд “тусгаарлагдаад” байгаа аж.

Украины Эрүүл мэндийн сайд Максим Степановын Баасан гаригт мэдээлснээр, тус улсад коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 29,753 хүрч, 13,464 хүн эдгэрч, 870 хүн нас баржээ.

Эх сурвалж: TASS, BBC
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж