УИХ-ын дарга З.Энхболдын “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтэд хэлсэн үг | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын дарга З.Энхболдын “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтэд хэлсэн үг

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболдын “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтэд хэлсэн үг

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.

Ардчилсан нам 2012 оноос хойш иргэдэд хэрэгтэй олон бүтээн байгуулалтын ажил хийж байна. Түүний нэг нь ард иргэдээ орон сууцтай болгох хөтөлбөр юм. Төрийн орон сууцны корпорацийг Засгийн газраас байгуулж, “Буянт-Ухаа 1” хорооллыг босгож, одоо тэнд олон мянган айл амьдарч байна. Өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийг хийж байна. “Буянт-Ухаа 1” орон сууцны хороололд 1764 өрх гэр бүл хямд үнэ, зээлийн бага хүүтэй, таатай нөхцөлөөр хамрагдсан бол “Буянт-Ухаа 2” хороололд энэ нөхцөлөөр нийт 2500 өрхийг хүлээн авахаас өнөөдөр 1620 өрх орон сууцандаа ороход бэлэн боллоо.

Засгийн газар 2012 оноос хойш найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээр 44336 өрх 2 их наяд 427 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177,3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон сууцтай болж, ахуй амьдрал нь дээшилж байна. Мөн 25000-26000 өрх өндөр хүүтэй байсан ипотекийн зээлээсээ бага хүүтэй зээл рүү шилжсэн. Бүтээн байгуулалт талаас нь харвал 2013-2014 онд нийт 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байна.

Энэ бүтээн байгуулалтыг дагаад 2013-2014 онд барилгын салбарт ажиллагсдын тоо 15.3 мянгаар өсч 77 мянгад хүрсэн байна. Үүнийг Монгол Улсын барилгын салбарт сүүлийн 20 жил хийгдсэн бүтээн байгуулалттай харьцуулбал хэд дахин өндөр үзүүлэлт гарч байна. Гэтэл Улсын Их Хурал дахь сөрөг хүчин МАН-ынхан энэ бүхнийг үгүйсгэж, АН-ын ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн хөтөлбөрийг “нүгэл” хийсэн мэтээр үзэж, ярьж байгааг та бүхэн харж байгаа биз ээ. 2012 онд МАН сөрөг хүчин болмогцоо үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байна гэж ярьж эхэлсэн. Энэ үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 4 их наяд төгрөг зарцуулсны 3 их наяд төгрөг нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн санхүүжилтэд зарцуулагдсан юм. Энэ тоо ямар их ажил хийгдсэнийг илэрхийлнэ.

Сүүлд гарсан, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гацаанд орсон найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлаас болоод яг одоо бидний дунд нь зогсож буй энэ цогцолбор хорооллын 1620 айлын орон сууцанд шинэ жилийн өмнө орох байсан 1620 айл шинэ байрандаа орж чадсангүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр ипотекийн зээлийн хамгийн чухал хоёр хуулийн гурван заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнээс үүдээд Монголбанк болон бусад арилжааны банкууд энэ зохицуулалтыг дахин хуульчлахаас нааш орон сууцны зээл олгох боломжгүй гэж байгаа. Яг энэ хороололд байр авахаар зээл хүссэн хүмүүс банканд очсон бол ийм л хариу авч байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хувиар би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин ямар хуультай байсан, яг тэр зүйл заалтаар нь сэргээх болно. Үүн дээр Үндсэн хуулийн цэц, МАН-тай зохицоод хуулийн хуучин зүйл заалтыг өөрчлөөд байх шаардлага байхгүй гэж бодож байна.

Жилд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг анх 2013 оны дунд үеэс олгож эхэлсэн нь сонгуулийн ямар нэг зорилго, улс төрийн оноо авахад зориулагдаагүй. Гэтэл МАН-ынхан үүнийг юу гэж бодож явдаг болохыг Та бүхэн харсан байх. Одоо дараагийн сайн мэдээг та бүхэнд дуулгая. Ипотекийн зээлийн үйл ажиллагаа бүр 1990-ээд оны дунд үеэс хэрэгжиж байгаа, гэхдээ зээлийн хүү нь 20 хувь байсан болохоор тэр бүр олон айл өрх хамрагдаж чаддаггүй байв. Харин 2013 онд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлснээр олон зуун мянган айл өрх орон сууцтай болох боломж бүрдэж, өнөөдрийн байдлаар 76.000 айл шинээр орох буюу хуучнаасаа хамаагүй бага мөнгө төлөөд орон сууцтай болж байна. Үүний дараагийн логик үргэлжлэл бол 2013 оны 05 дугаар сард инфляци 14 хувьтай байсан. Жилийн 14 хувийн инфляцитай байхад үндсэндээ найман хувийн зээл гэдэг татаас байсан, гэхдээ бид татаасгүйгээр шийдвэрлэж чадсан. Өнөөдөр инфляци гурван хувьд хүрлээ, найман хувийн хүү буурах ёстой. Бид энэ бодлогоо Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган дуусахаас өмнө ажил болгоно. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон хуулийг батална, дараа нь зээлийн найман хувийн хүүг бууруулна. Энэ сонгуульд зориулж хийж байгаа юм биш, АН хийх ажлаа л хийж байна.

Манай үндэсний томоохон барилгын компаниуд нийлээд энэ бүтээн байгуулалтыг хийж байгаагийнхаа хувиар ипотекийн зээлийн талаар зарим зүйлийг тодорхой хэлэх биз ээ. “Буянт Ухаа 2” хороолол бол сургууль, цэцэрлэгтэйгээ цогцолбор болсон нь 3, 4 дүгээр хороолол, 10 дугаар хорооллын орон сууц дундаа сургууль, цэцэрлэгээ шийдэж, хүүхэд багачуудыг авто замын осол зэрэг олон төрлийн эрсдлээс хамгаалдаг хуучны стандарт сэргээж байгаа юм байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг Үндсэн хуулийн цэц шийдвэрээрээ хүчингүй болгож болно. Гэтэл энэ нь зөвхөн орон сууцанд орох гэсэн 100 мянган айл өрхийн асуудал биш юм. Энэ бүх байшин, барилгыг яагаад бариад байгаа юм бэ гэхээр 100 мянган айл бага хүүтэй зээл аваад орон сууц худалдан авч болдог болсон учраас бариад байгаа юм. Энэ бүхнийг бүтээн байгуулж байгаа учраас 77 мянган монгол барилгачин ажилтай байгаа юм. Энэ бүтээн байгуулалт хийгдэж байгаа болохоор барилгын материал үйлдвэрлэгч маш олон тооны үйлдвэрүүд ажилтай, орлоготой байгаад байгаа юм. Тэгэхээр энэ бол барилгын салбарыг бүхэлд нь устгасантай адил шийдвэр болсон гэсэн үг. 2012 онд Монгол Улсад барилга барихад нийт барилгын материалын 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 60 хувь даваад, 70 хувьд хүрэх гэж байна. Бид барилгын үндсэн материалуудаа импортлохоо больсон. Үүний цалин хэнд очих вэ, монгол хүнд. Барилга барихад ажлын хөлс хэнд оногдох вэ, монгол барилгачинд очно. Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулснаар гэр хорооллоос орон сууцанд орсон айл өрхүүд агаар бохирдуулдаг утаа гаргахаа больсон. Энэ мэт бүх хүнд ашигтай байсан зүйлийг МАН “нүгэл” гэж үзээд зогсоосон, Үндсэн хуулийн цэц бас болохгүй гэж үзээд зогсоосон. Тун ойлгомжгүй байдал шийдвэр.

АН, УИХ дахь олонх, Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрчид энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхээр ажиллаж байна. 2016 он гараад бүгд үүнийг шийдэж дуусгах учир эргэлзэх хэрэггүй. Та бүхэн 2016 оны өмнө шинэ байрандаа орж чадахгүй байж магад, гэхдээ цагаан сараа шинэ байрандаа тэмдэглэх болно гэдгийг баталж хэлье.

Энэ их бүтээн байгуулалтыг хийсэн барилгачиддаа баярлалаа, энэ их хэмжээний барилгын материалыг Монголдоо үйлдвэрлэсэн барилгын материал үйлдвэрлэгчдэд баярлалаа. Монголчуудаа найман хувийн хүүтэй зээлээр хангаж байгаа  банк санхүүгийн байгууллагын хамт олон, Монголбанкны хамт олонд мөн баярлалаа.  Ямар их том ажлыг сүүлийн 2-3 жилийн хугацаанд хийж, ард нь гараад бодитойгоор хэдэн арван мянгаар тоологдох орон сууцанд шинээр орж байгаа нь бид бүхний нүдэнд ил харагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-25 122.201.21.71

Энэ сайхан үстэй малгайнууд ярьдаг бол ямар муухай юм дулаацуулж яваагаа өөр хоорондоо хүүрнэлдэж л таараа. Ээ булайнууд

Зочин 2015-12-25 66.87.77.59

Zorigiin ***** end yugaa hiij baigaa yum be.

Зочин 2015-12-25 103.229.121.12

Энэ цуглааны нэг ярилцлага дээр Их хурын дарга маань 8 хувийн зээлийг МАН ыхан зогсоосон шүү гэж хэлж байна билээ. Энэ ирэх сонгуулийн хар пиар уу, эсвэл үнэхээр МАН уг зээлийг зогсон юм уу.

Зочин 2015-12-25 182.160.35.235

батаа? наад үнэтэй малгайгаа мартаж дахин азаартаваа?

Зочин 2015-12-25 203.59.209.110

SHOWMAN-UUD

Зочин 2015-12-25 182.160.35.235

наад хөлдүүс байрныхандаа битон тараагаарай. ус алга

Зочин 2015-12-25 73.133.19.139

Umhii debil anarhistuudiin hiisen Ajil gej bhgui, delhiid haaana ch bhgui huusursun uneer yaduu Ard tumendee bair shahaj Bn, ene doorhi ***** doloogch mal ichij amidraasai!!!

Зочин 2015-12-25 203.59.209.110

ХЭН Ч ТУУЗ ХЙБЧИЛЖ СОНГУУЛИЙН ШЛУ ХИЙЖ БОЛНО хАРИН ИХ ХУРЛЫН ДАРГА ГЭХЧИХЭЭД УЛСТӨРЖӨӨД ЯВДАГ НЬ ЭРҮҮЛ БИШИЙН ТЭМДЭГ

зочин 2015-12-25 182.160.0.68

AH-N ENE MONGOL ULS NIISLEL XOTIIN TOLOO XIISEN AJLIIG MONGOLZUUD NIISLELZUUD BID BUXEN SAIN MEDEJ BNA. MAH-N KOMMUNISTUUD ENE IX BUTEEN BAIGUULALTIIG XARAAD TER C. NYAMDORJ METIIN KOMMUNIST SETGEXUITEI NOVSHNUUD BOOJ UXLEE. AH-XAH 2016 OND DOR XAYAJ 40 SUUDLIIG ULSIIN IX XURALD ABZ DANGAARAA ZASGIIN GAZRAA BAIGUULJ NAAD MUUSAIN MAH-N AVILGAZDIIG UIX-S BURMOSON ZAILUULAZ XEREGTEI.

зочин 2015-12-25 182.160.0.68

AH-N ENE MONGOL ULS NIISLEL XOTIIN TOLOO XIISEN AJLIIG MONGOLZUUD NIISLELZUUD BID BUXEN SAIN MEDEJ BNA. MAH-N KOMMUNISTUUD ENE IX BUTEEN BAIGUULALTIIG XARAAD TER C. NYAMDORJ METIIN KOMMUNIST SETGEXUITEI NOVSHNUUD BOOJ UXLEE. AH-XAH 2016 OND DOR XAYAJ 40 SUUDLIIG ULSIIN IX XURALD ABZ DANGAARAA ZASGIIN GAZRAA BAIGUULJ NAAD MUUSAIN MAH-N AVILGAZDIIG UIX-S BURMOSON ZAILUULAZ XEREGTEI.

зочин 2015-12-25 182.160.0.68

AH-N ENE MONGOL ULS NIISLEL XOTIIN TOLOO XIISEN AJLIIG MONGOLZUUD NIISLELZUUD BID BUXEN SAIN MEDEJ BNA. MAH-N KOMMUNISTUUD ENE IX BUTEEN BAIGUULALTIIG XARAAD TER C. NYAMDORJ METIIN KOMMUNIST SETGEXUITEI NOVSHNUUD BOOJ UXLEE. AH-XAH 2016 OND DOR XAYAJ 40 SUUDLIIG ULSIIN IX XURALD ABZ DANGAARAA ZASGIIN GAZRAA BAIGUULJ NAAD MUUSAIN MAH-N AVILGAZDIIG UIX-S BURMOSON ZAILUULAZ XEREGTEI.

Зочин 2015-12-25 73.133.19.139

8 % zeel ni bank, barilgiinhniig demjsen dald business avilgal. Tsaashid ogt olgohgui baih heregtei, olgoh bol zuvhun shine bairand mkv ni 700.000~850.000 tug gej hatuu togtooh heregtei!!!

Зочин 2015-12-25 59.153.87.17

МАН ТОМ бүхэл МАХН баихдаа идэж л баисан болохоос юу ч хииж баигаагүи гэж болохоор баигаа биз? авто зам.уулзвар шинэчлэлт . цементиин үилдвэрүүд. орн сууцууд .дулааны станц гээд л АН ын энэ өнгөрч буи 4 н жилд их юм хиигджээ. алтанхуягиин засагиин босгосон бондоос цементиин үилдвэрт зээлииг нь өгсөн. хувиин хэвшлииг дэмжих эх үүсвэрииг чингис самураи бондоор босгосон нь зөв баижээ гэж дүгнэж болно. 17 оноос уг зээлүүдииг төлж эхэлнэ. зээлтэи улсын толгои саин ажилладаг учир зээл авсан нь зөв . МАН буруу чалкогоос зээл аваад сонгуульд санал авахын тулд ард түмэнд тараасан. тиим сүрхии юм бол тэр мөнгөөр 270 км төмөр зам барьчих нь яасан юм. энхбаярын ***** долоохоос өөөрииг мэддэггүи баисан гомочууд бол МАН мөнөөс мөн.

ih 2015-12-25 103.10.22.32

Гантулга захиралд амжилт хүсье БАТҮҮЛ Шүүхийн шийдвэрүүдээ биелүүлээээ

Зочин 2015-12-25 59.153.113.216

Ардчиллын нэр барьсан хэсэг этгээд Монголыг сүйрүүлж олон удаа муужрууллаа. Нөгөө тэдний үзэн яддаг-МАН нь Монголыг дахин босгодог уламжлал тогтоод удаж байна.Нөгөө улс төрийн тэнцвэрийг хадгалж ажиллах учиртай УИХ-ын дарга нь 4 жил ганцхан талыг барьж, сөргөлдүүлж өнгөрөөлөө. Энэ бол ҮХ-ийн ноцтой зөрчил. ГЭХДЭЭ АРД ТҮМЭН ОЛОН ДАХИН МЭХЛЭГДСЭН ТУЛ ХАШИРСАН БАЙХАА

Зочин 2015-12-25 150.129.142.189

Чамд тэр МАН-д чин салаавч өгье. Идэж цаддаггүй хувалзнуудын нам. Монгол улсын хөгжилийг 2000 оноос хойш татсан. Одоо горьдсоны чин гарз.

Зочин 2015-12-25 150.129.142.235

АН ыхан бүрэн бүрлдэхүүнээрээ зосчихоод энэ гурилнууд мөн ч их шоудаж байна даа. Ингэж их шоудах хэрэг байгаа юм уу. Тэртэй тэргүй хар машин чинь тал хувийн саналыг чирээд л ирнэ шүү дээ

Зочин 2015-12-25 202.21.106.132

9 DAVHAR ZUNII AMBAAR.

Зочин 2015-12-25 202.21.106.120

Нямдорж даравгар амнаасаа больж АНынханд мад тавиулж улс торжих далим боллоо доо

Зочин 2015-12-25 103.9.90.66

ЗӨВ Ш ДЭЭ. МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БАРИЛГАА БАРЬДАГ. ӨӨРСДӨӨ ТЭРЭНДЭЭ АМЬДАРДАГ. МОНГОЛЫН БАРИЛГЫГ, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙГ ДОТООДЫН БАНК САНХҮҮЖҮҮЛДЭГ ИЙМ Л ТОГТОЛЦОО ЗӨВ Ш ДЭЭ. ЗӨВ ЮМЫГ ДЭМЖЭЭД УРАГШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ БАНК, ЗАСГИЙН ГАЗАР САЙН АЖИЛЛАЖ ЗӨВ ЮМ СЭДЭЖ, САЙН Ч ҮР ДҮНД ХҮРСЭН. ТОГТВОРТОЙ ОЛОН ЖИЛ ЭНЭ ЗӨВ ЮМАА ЯВУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ

зочин 2015-12-25 122.201.31.218

МАН- ЫН ТЭНЭГЛЭЛ ТЭР ДОТРОО НЯМДОРЖЫН УХААНТАЙ БОЛОХ ГЭСЭН ҮГСИЙГ АН САЙН АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. УЛМАА САЙН

зочин 2015-12-25 122.201.31.218

МАН- ЫН ТЭНЭГЛЭЛ ТЭР ДОТРОО НЯМДОРЖЫН УХААНТАЙ БОЛОХ ГЭСЭН ҮГСИЙГ АН САЙН АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. УЛМАА САЙН

unshigch 2015-12-25 202.70.46.20

ашгүй дээ, үнэндээ яг буянт ухаа 2-д байраа захиалаад 30 хувиа арай гэж төлөөд байж байтал 8 хувийн зээл зүгссон. Үнэхээр цагаан сараас өмнө хурдан шийдэж өгвөл баярлах байна. Хэн нь ч бай аль нам нь ч бай энэ 8 хувийн зээлийг буцааж сэргээхийн төлөө л ажиллаасай гэж хүсч байна.

Зочин 2015-12-25 103.9.90.66

Bolnoo bolno. Itgel naidvaraa bitgii aldaarai. Iim amjilttai hotolboriig urgeljluulj l taaraa. Har sanaa biee otno gej ug bii. Sain sanaj, zov tootsoj hiisen yum buhen amjiltad hurdeg. 8% zeel ih yum uznee. Gehdee urgeljleh bolno.

unshigch 2015-12-25 202.70.46.20

ашгүй дээ, үнэндээ яг буянт ухаа 2-д байраа захиалаад 30 хувиа арай гэж төлөөд байж байтал 8 хувийн зээл зүгссон. Үнэхээр цагаан сараас өмнө хурдан шийдэж өгвөл баярлах байна. Хэн нь ч бай аль нам нь ч бай энэ 8 хувийн зээлийг буцааж сэргээхийн төлөө л ажиллаасай гэж хүсч байна.

зочин 2015-12-25 103.26.195.175

хөрөнгө мөнгө гаргасан юм сайн чанартай барьж үзээрэй салхивч яасан ийсэн гээд зурагтаар гараад байсан Буянт-Ухаа 1 барилгууд алдаагаа давтаж болохгүй шүү. Барилгачиддаа ажлын амжилт хүсэн ерөөе.

Зочин 2015-12-25 103.26.195.10

Манайхан ч сонгууль дөхөхлөөр ч алийгаа алддаг улс даа. Эрх барьж байгаа намын аль нь ч ялгаагүй, сонгуулийн шоуг их эртнээс эхэлдэг.МАН ч тийм л байсан. Одоо АН ялгаагүй. Гэтэл тэр нь сонгуулийн дүнд нөлөөдөг бил үү. Үгүй. Яагаад гэвэл, сонгогчид хэн нь хэн бэ гэдэг дүгнэлтийг аль эрт хийчихсэн байдагтай энэ нь холбоотой.

Иргэний бодол 2015-12-25 103.26.195.10

Та нар хийх ёстой ажлаа л хийсэн гэж ойлго. Та нарын ажлын сайн, саарыг иргэд бид сайн мэдэж байгаа. Мэдээлэл сайтай байгаа шүү.Цэц рүү дайрахаа боль Тэд бол Үндсэн хуулийн манаач. Цэцийн гишүүдийн ихэнх нь АН-ын угшилтай атлаа харинч иргэний зориг гаргасан байна. МАН руу Нямдоржийн болчимгүй үгийг далимдуулж битгий бурууг тох. Тэд эрх баригч биш. Тэднийг бид аль эрт 2012 онд эрх мэдлээс нь зайлуулсан.

Иргэний үг 2015-12-25 103.26.195.10

Та нар хийх ёстой ажлаа л хийсэн гэж ойлго. Та нарын ажлын сайн, саарыг иргэд бид сайн мэдэж байгаа. Мэдээлэл сайтай байгаа шүү.Цэц рүү дайрахаа боль Тэд бол Үндсэн хуулийн манаач. Цэцийн гишүүдийн ихэнх нь АН-ын угшилтай атлаа харинч иргэний зориг гаргасан байна. МАН руу Нямдоржийн болчимгүй үгийг далимдуулж битгий бурууг тох. Тэд эрх баригч биш. Тэднийг бид аль эрт 2015 онд эрх мэдлээс нь зайлуулсан.

Зочин 2015-12-25 202.70.44.146

ҮНЭН ШҮҮ БУЯНТ-1 ХОРООЛОЛ 2012 ОНООС ХОЙШХИ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД ОРОХГҮЙ ШҮҮ. ЧИНГИС БОНД ҮҮНД ОГТ ХАМААГҮЙ.

Зочин 2015-12-25 202.70.44.146

үнэн баримтаар ярина шүү. 8 хувийн зээлийг 2010 онд өгч буянт ухаа-1-д 1700 айл орж байсан болно. энэ 1700 айл зээлээ найдвартай цагт төлж байгаа. үүнийг одоо энд ярих нь утгагүй юм. ямарч хамаагүй тоо л олдвол цуглуулаад хэлээд байж болдоггүй юм Их хурлыг даргаа

Зочин 2015-12-25 103.9.90.66

8% zeel 2013 ond ehelsen sh dee, yun 2010 on be? ta shar hadand hevt

Зочин 2015-12-25 202.180.220.83

ЭД НАРЫГ ХАРАХААС БӨӨЛЖИС ЦУТГАЖ БАЙНА. ЯДАЖ БАЙХАД ГЭМТ ХЭРЭГТЭН БАТ-ҮҮЛ БАС ЮУ ВЭ ДЭЭ...

Зочин 2015-12-25 66.87.77.59

Bat uuliin harts neg l togtvorgui guilgeneed sonin bnaa.Oird zorigiin heregees bolood ih l sandruu tevduu amitan end tend sugasnii us bolood l guigeed baih yum.