Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдөр /2020.06.13/-ийн ээлжит мэдээллээ хийлээ.
ЗАЛУУЧУУД ТАМХИА ХУВААЖ ТАТАХ ҮЗЭГДЭЛ ИХ АЖИГЛАГДАЖ БАЙНА. КОРОНАВИРУС ШҮЛСЭЭР ДАМЖИНА
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Дэлхий дахинаа 7,727, 000 хүн өвчилж, 427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цаг өвчлөл 11 мянгаар нэмэгдсэн ч нас баралт буурсан үзүүлэлттэй байна.
Улс орнууд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн бэлэн байдлаа хангах мөн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхаарууллаа. ОХУ-д өвчлөлийн хурд тархац эрчимтэй хэвээр байна. Тува улсад эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэлээн нэмэгдээд байгаа.
Өнөө өглөө БНЭУ-аас өнөө өглөө тусгай онгоц ирсэн. ЗӨСҮТ-ийн баг онгоц, зорчигчдын ачаа, автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна. Ажиглалтад шинээр 535 орсон бол 157 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд 130 мянган хүн шинээр өвчилжээ. Халдварын тархалт Бразил улсад голомтлон тархаж байна. Зарим улс орны эрчимт эмчилгээний 90 гаруй хувийг коронавирусийн халдвартай өвчтөн эзэлж байна. Өвчлөлийн хоёр дахь давлагаанд улс орнууд бэлэн байх ёстойг ДЭМБ-аас анхааруулсаар байна. Тувад халдварын тохиолдол 176-аар нэмэгдэж, нийт 2203 тохиолдол бүртгэгдлээ.
Манай улсын хэмжээнд ажиглалтад 2057 хүн байна. Автобусны буудлууд дээр залуучууд тамхиа хувааж татах үзэгдэл их ажиглагдаж байна. Коронавирус шүлсээр дамжина.
БЭЭЖИНД ШИНЖ ТЭМДЭГГҮЙ 98 ТОХИОЛДЛЫГ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТАД АВЧЭЭ
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.ЯНЖМАА:
-АНУ-д 21700 гаруй шинэ тохиолдолдол бүртгэгджээ. Японд 912 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Тус улсад цэнгээний газруудаас шинэ тохиолдол илэрч байга тул иргэдийг олноор цуглахгүй байхыг анхааруулжээ. БНСУ-д 49 тохиолдол шинээр бүртгэгджээ. Сөүл хот орчмын бүс нутагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдсээр байна. БНХАУ-д 11 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүх тохиолдол Бээжин хотод илэрчээ. Шинж тэмдэггүй 98 тохиолдлыг эмнэлгийн хяналтад авчээ. Бээжин хотын бага ангийн хичээл эхлэх хугацааг хойшлуулсан.
229 ЛАМХАЙ, ЛАОС УЛСААС СУУСАН 10 ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦЫГ ЦУГЛУУЛАХ АЖИЛ ЭХЭЛСЭН
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 326 хүний сорьцын шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тодруулж хэлбэл, дөрвөн хүнээс тандалтын зорилгоор шинжилгээ авсан.
ХӨСҮТ-д таван хүний шинжилгээ, ажиглалтад байгаа найман хүний шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 271 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 34 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнээс халдвар илрээгүй.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 197 байна. Үүнээс 95 тохиолдол эдгэрсэн. 102 хүн эмчлүүлж байна. Үүнээс эрүүл мэндийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 11 хүн байна. Коронавирусийн халдвар авсан гурван жирэмсэн хүн байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Friday, June 12, 2020
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ