Улсын төсөв 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.13-нд нийтлэгдсэн

Улсын төсөв 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ

Улсын төсөв 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн голлох таван салбарын үзүүлэлтүүдийг сүүлийн таван сарын байдлаар мэдээлэв.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.6 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 3.3 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.8 хувийг эзэлж байна.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020  оны 5 дугаар сард 697.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 54.6 (8.5%) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 631.6 (65.1%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 85.7 хувийг татварын орлого, 8.1 хувийг татварын бус орлого, 5.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус  эзэлж байна.

Татварын нийт орлого 2020 оны эхний 5 сард 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 533.3 (14.9%) тэрбум төгрөгөөр буурахад бусад татвар, төлбөр хураамжийн орлого 116.2 (31.2%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 84.7 (10.4%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 62.8 (18.3%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 60.2 (8.1%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 23.5 (8.1%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2020 оны эхний 5 сард  4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1116.4 (29.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Зарлагын өсөлтөд урсгал зардал 873.2 (27.3%) тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 301.8 (57.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон  нөлөөлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж