Ерөнхий сайд 2015 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхий сайд 2015 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд 2015 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр эх орныхоо өнцөг булан бүрээс  сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн шилдэг хүүхдүүдээс сонгон “Оны онцлох”-ыг тодруулдаг уламжлалтай.

Улиран одож буй 2015 онд Үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд монгол хүүхэд оюун ухаан, мэдээллийн технологи, спортын төрлөөр өрсөлдөж, онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчилж үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 15 сурагч, нэг хамтлагийг  “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарууллаа. Эдгээр хүүхдүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баяр хүргэж, шагнал гардууллаа.

Энэ жилийн оны онцлох хүүхдийн дунд оюун ухаанаараа тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Амартүвшин, Олон улсын Ой тогтоолтын тэмцээний Ази тивийн аварга З.Цэцэгзул, Олон улсын математикийн олимпиадын хүрэл медальт О.Бодрол, Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн хошой аварга Э.Хүслэн, Олон улсын Соробан сампингийн тэмцээний Алтан цомын шагналт Э.Амаржаргал нарын Оюуны спортын мастерууд энэ оны шилдэг хүүхдээр шалгарлаа.

Монгол хүүхэд оюун ухаанаараа дэлхийн тавцанд өрсөлдөж, амжилт гаргаж олон улсад улс, эх орноо сурталчилсан сайхан үйл явдал боллоо. Оюуны спортын мастерууддаа баяр хүргэж амжилт хүсье гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Мөн үндэсний болон тив, дэлхийн спортын төрлүүдэд насны ангилал бүртээ хүчитнүүдийг ялж хүчтэн болсон өсвөрийн алдартан хүүхдүүддээ спортын өндөр амжилт, сайн сайхныг хүслээ.

Үндэсний хэмжээний авьяастан тодруулах “Авьяаслаг монголчууд” уралдаант нэвтрүүлгийн ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийн бяцхан авьяастнууд мөн оны онцлох хүүхдүүдээр шалгарсныг Ерөнхий сайд хэлээд хамтлагийнханд баяр хүргэлээ.

Оны “Онцлох хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүддээ, хүүхдээ өсгөн, зөв хүн болгон хүмүүжүүлж байгаа эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч, хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

2015 ОНЫ “ОНЦЛОХ ХҮҮХЭД”

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZASAG.MN

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-25 202.9.40.61

ерөнхий сайдаа та бол бол үүлнээс унасан түр зуурын бороо Монголын хүүхдүүдийг битгий алагчилан 20 мянган төгрөгийн булаагаад байгаа ч чи ичээч

ахахаха 2015-12-25 202.179.10.150

Хэн ч гэсэн хариуцсан ажлаа л хиймээр байгаа юмдаа,манай ерөнхий сайд ёлкны өвөө болждээ.

zochin 2015-12-25 202.9.40.223

2015onii 12 sariin huuhdiin 20000 myangaa hezee ogoh be boliochee tsagiin yum aa tsagt ni gedeg biz dee ta nariin huuhduud bolomjtoi yum bga biz ard tumniihee ursiig bodoochee

Зочин 2015-12-25 122.201.22.138

Сайханбилэг ээ чи ямар завтай юм бэ? Хуухдийн шагналыг хариуцсан салбарын сайд нь огдог юм шуу дээ. Чамд уунээс оор хийх ажил байхгуй юу. Энэ ажлыг жил гаруй хийчихээд учрыг нь олохгуй байгаа бол ажлаа огвол таарна.

Зочин 2015-12-25 193.57.67.241

Chi uuruu yasan zavtai yum. End hun shuumjlehees uur hiih yum alga uu. Huuhdiin zuvlul-а ahaldag gej bgazdee, ter shugamaar garduulah n ch zov, uls orniig udirddag hunii huvid uguh n ch bas zov.

Зочин 2015-12-25 103.11.192.186

Бүх хүүхдүүдэд баяр хүргье, ямар их хичээл зүтгэлийн үр дүнд энэ амжилтанд хүрснийг бусад хүүхдүүддээ хуваалцвал сайхан байна даа, Та нартаа улам их амижлтыг хүсэн ерөөе.