Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 5,705 гаруй шинэ тохиолдол, 521 орчим нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр (2020.06.13)-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 7,731,721 болж, нас барагсдын тоо 428,210-д хүрсэн байна.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар АНУ, Бразил, Энэтхэг зэрэг улсуудад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгджээ. Тодруулбал, өчигдөр/2020.06.12/ ганц өдрийн дотор АНУ-д +27,221, Бразилд +24,253, Энэтхэгт +11,320, ОХУ-д +8,987, Перуд +5,961, Чилид +6,754, Пакистанд +6,397, Мексикт +4,790 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэнээрээ тэргүүлж байна. Харин амь алдагсдын хувьд нэг өдөрт АНУ-д +791, Бразилд +843, Мексикт +587, Энэтхэгт +389, Чилид +222, Их Британид +202, Перуд +199, ОХУ-д +183 хүн нас баржээ.
Эдгэрсэн хүний тоо 3,925,295 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,378,216 болж, 53887 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 992 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 54,9 нь уг халдварын улмаас нас баржээ.
Испани, Сингапур, Израил, Серби, Гана, Норвеги, Австрали болон Хятад тэргүүтэй улсуудад өчигдрийн байдлаар шинэ коронавирусийн улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
АНУ-д 841,934 хүн, Бразилд 396,692 хүн, ОХУ 269,370 хүн, Энэтхэгт 154,231хүн, Италид 173,085 хүн тус тус эдгэрч эдгэрэлтийн тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа аж.
ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ коронавирусийн эсрэг эм туршиж, Египет аялал жуулчлалын газруудаа нээхээр төлөвлөж байгаа бол ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо хагас сая давжээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, АНУ-д халдвар авсан хүний тоо 2 сая давжээ. Харин ОХУ-д халдварын тохиолдлын тоо 500 мянга давж, нийт тохиолдлын тоогоор АНУ болон Бразилын араас жагсаж байна. Тус улсад халдварын улмаас нас барсан тохиолдлын тоог бусад улсуудтай харьцуулахад бага байгаа ажээ.
ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.13-ны 09:00 цагийн байдлаар)
Эх сурвалж: WORLDOMETERS
Холбоотой мэдээ