АНУ, БНАСАУ-ын харилцаа “цөхрөл”-ийн цэгтээ хүрэв | News.MN

АНУ, БНАСАУ-ын харилцаа “цөхрөл”-ийн цэгтээ хүрэв

АНУ, БНАСАУ-ын харилцаа “цөхрөл”-ийн цэгтээ хүрэв

АНУ, БНАСАУ-ын харилцаа “цөхрөл”-ийн цэгтээ хүрэв

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвон “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Сингапурт түүхэн дээд хэмжээний уулзалт хийснээс хойш хоёр жилийн дараа хоёр улсын харилцаа "цөхрөл”-ийн цэгтээ хүрлээ гэж мэдэгдсэнийг өнгөрсөн Баасан гариг (2020.06.12)-т Солонгосын төв мэдээллийн агентлаг (ЦТАК) онцолжээ.

Тэрбээр “2018 оны зургадугаар сарын 12-нд БНАСАУ, АНУ өндөр дээд хэмжээний түүхэн яриа хэлэлцээ хийснээс хойш хоёр жил өнгөрчээ. 732 өдөр бол чамлахааргүй хугацаа. Энэ хугацаанд гэрч болсон дэлхий дахин хоёр улсын харилцааны түүхээс ямар сургамж авсныг ойлгох хэрэгтэй. Хоёр жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлын төвд байсан БНАСАУ, АНУ-ын харилцаа сайжрах итгэл найдвар одоо цөхрөл болон хувирчээ. Тийнхүү цөхрөнгөө барсан нь Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлт авчрах өөдрөг үзэл, итгэл найдварын бяцхан оч унтарч, улам дордож буйн шинж юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр БНАСАУ, АНУ-ын харилцаа болох хамгийн зөрчилдөөнтэй харилцаанд цэг тавьж, урьд өмнө нь байгаагүй энх тайван, хөгжил цэцэглэлтийн шинэ эринийг нээх нь хоёр улсын ард түмний хүсэл зориг юм гэж үзэж буйгаа мэдэгджээ.

Ли Сон Гвон "Солонгосын хойг дахь нөхцөл байдал өдөр бүр дордсоор байна. БНАСАУ АНУ-ын өрсөж цөмийн цохилт өгөх зорилгод багтсан хэвээр байна. АНУ-ын эзэмшдэг бүх төрлийн цөмийн зэвсэг нь БНАСАУ-д шууд чиглэсэн. БНАСАУ-ын аюулгүй байдлын стратегийн зорилго нь АНУ-ын урт хугацаанд цэргийн хүчээр заналхийлхийг эсэргүүцэх илүү найдвартай хүчийг бий болгох явдал юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Сингапурт 2018 оны зургадугаар сарын 12-нд АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт болсон билээ. Уулзалтын үеэр БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. Тухайн үед Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийнх нь хариуд БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хариуцлагыг өөртөө хүлээсэн юм. Гэсэн хэдий ч 2019 оны хоёрдугаар сард Ханойд болсон хоёр улсын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөсөн билээ.

Өнгөрч буй долоо хоногт БНАСАУ Сөүлтэй шууд утсан харилцаагаа тасалж, АНУ-д хандан анхааруулга мэдэгдэл хийв. Пёньянаас АНУ-д хандан ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа тайван явуулахыг хүсч байгаа бол Солонгосын хойгийн асуудалд хошуу дүрэхээ боль хэмээн анхааруулсан юм.

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдлийг тус улсын төрийн мэдээллийн агентлаг дамжуулахдаа АНУ-ыг “давхар санаатай, жигшүүртэй” хэмээн тодотгожээ. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудлыг хариуцсан хэлтсийн орлогч дарга Квон Жун Гун “Хэрэв ирэх арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиа тайван байлгах, “үс өрвийлгөм” үйл явдлаас зайлсхиймээр байгаа бол АНУ өөрийн дотоод асуудалдаа анхаарч, үг хэлээ мэдэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Энэ нь сүүлийн хоёр жилд Хойд Солонгосоос АНУ-ын эсрэг хийсэн сүржин заналхийлэл болсон билээ.

Эх сурвалж: TASS, KCNA
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-13 192.82.70.117

yankuudiig bairand ni tavij chadaj baigaa gants uls daaaa

Avatar

Zochin 2020-06-13 64.119.21.8

Zugeer, hariltsaa butsaad sergene

Avatar

Зочин 2020-06-13 103.10.23.119

Эр хүн хөө

Avatar

хэхэ 2020-06-13 66.181.189.109

х*******ы ҮСНҮҮД ХАХА

Avatar

Заагч 2020-06-13 202.179.31.252

Хлг хятад луухаануд цаана нь бий Орос ах нэрнээс чалчишё луухаан минь амаа олж донгос чиний ам өтсөн байна.Орос биш хар х***а л цаанаас нь турхирч байгаа Орос хар гаминтаы хэзээ ч сүжрэхгүй биенээ дэндүү мэднэ хоорондоо сайн холбоотон ч биш.

Avatar

Орос ах 2020-06-13 150.129.142.138

За манай кимчингүүд чучхе үзлээ тугандаа бичээд ( чукча ч гэдэг) хойдхын пэмбэгэрийг өмөөрч имперлист ану г алаад өгнө дөө орон бүхний пролетари нар нэгдэгтүн

Avatar

https://gadaadduuniimongolorchuulga.blogspot.com/ 2020-06-13 122.201.24.183

https://gadaadduuniimongolorchuulga.blogspot.com/

Avatar

Зочин 2020-06-13 202.131.225.197

БНАСАУ АНУ-ын өрсөж цөмийн цохилт өгөх зорилгод багтсан хэвээр байна.

Avatar

чоогоо 2020-06-13 66.181.160.3

Юу бичих гээд юу биччихсэн дуракууд юм болоо.

Avatar

Зочин 2020-06-13 202.9.46.31

Энэ сүржин мэдэгдэлүүдийн цаана Хятад улс байгаа. тэдний дэмжлэггүй Хойд Солонгос юу ч хийж чадахгүй. Гэхдээ Хятад улс худалдааны дайнд ялахын тулд өөрийн хүслээ Солонгосоор дамжуулж саналаа хэлж байна даа.

Avatar

Зочин 2020-06-13 202.21.107.87

АНУ СӨНӨТҮГЭЙ

Avatar

Зочин 2020-06-13 202.21.107.87

йану сөнөтүгэй

Avatar

Монгол хүн. 2020-06-13 103.10.21.48

Америкчууд заваан өмхий санаатай Өмнөд Солонгосоос цэргээ гаргаад хойд Солонгосуудтай дахиж харьцахгүй хаячих хэрэгтэй. Үнэндээ бол Америкийн мөнгө санхүү, цаг хугцаа, нервийг шал хэрэггүй Солонгосуудад барах хэрэггүй. Хойд Солонгос үнхээр цөмийн зэвсгээрээ амжилт олох нь хэдэн мянган км-н хол Номхон далайн цаана байгаа Америкт биш харин ердөө Ялуй гол гатлаад л байгаа Хятадад маш аюултай. Хойд Солонгос бол Америкийн проблем биш Хятадын проблем юм.

Avatar

чоогоо 2020-06-13 66.181.160.3

Наадхаа энд орилоод хэрэггүй тэр Трампад нь хэлээч тэгээд. Бас бичиг үсгийн чадвараа сайжруулах тал дээр ажилла. Өөрийгөө хөгжүүлчихээд олон улсын сэдвээр бага сага юм яривал ямар вэ

Avatar

Зочин 2020-06-13 103.212.119.188

Олон сая хүн барьцаандаа байлгаж, айлган зандалчилдаг, олон улсын өмнө иймэрхүү жүжиг тоглож сүржигнэдэг, үр дүнд нь бүлэг хэдхэн зандалчин ямарч хяналт зэмлэлгүй, жарган тансагладаг энэ тоглолт удахгүй….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж