Хий үнэрлэж амиа алдсан байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Хий үнэрлэж амиа алдсан байж болзошгүй

Сүүлийн үед хий үнэрлэж, амиа алдсан хэрэг нэлээд бүртгэгдэх болсон. Энэ нь өсвөр насны сониуч зантай холбоотой гэж цагдаагийнхан тайлбарлаж байна. Өчигдөр л гэхэд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 14 дүгээр гудамжид хүн нас барсан гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын мөрөөр шалгаад тус хороонд оршин суух 16 настай эрэгтэй Э болохыг тогтоожээ. Одоогоор ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий хэрэглэсэн үедээ амиа алдсан байж болзошгүй гэж зарим хэвлэлээр мэдээлж байна. Харин албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж