ХУД-ийн 11 дүгээр хороо “Номун” хотхоны ойролцоо шинээр баригдаж байгаа барилгад гал гарсан дуудлага 18.04 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид галын тархалтыг 18.53 цагт зогсоож, бүрэн унтраалаа.
Барилга дээр ажиллаж байсан ажилчдын ярьж буйгаар, гагнуур хийх явцад оч үсэрч, гал алдсан гэж байна. Гэхдээ галын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна.
2020 оны гарснаас хойш эхний гурван сарын байдлаар нийт 772 гал түймэр бүртгэгдсэн бөгөөд 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
А.АНИР
Холбоотой мэдээ