Дамиан Лиллард: Бид Лейкерсийг ялж чадна

Хуучирсан мэдээ: 2020.06.12-нд нийтлэгдсэн

Дамиан Лиллард: Бид Лейкерсийг ялж чадна

Дамиан Лиллард: Бид Лейкерсийг ялж чадна

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA ирэх долдугаар сарын 30-наас эхлэн цар тахлын улмаас түр зогссон улирлаа үргэлжлүүлэх тов гаргасан билээ. NBA-ийн нийт 30 багаас амжилтаараа илүү байсан өрнөд бүсийн 13 баг, дорнод бүсийн 9 баг цааш улирлаа үргэлжлүүхээр сонгогдсон бөгөөд баг тус бүр улирлын найман тоглолт хийн, бүсдээ эхний найман байранд орсон багууд цааш плэй-оффын шатанд шалгарах билээ.

Тэгвэл одоогоор өрнөд бүсийн есдүгээр байранд бичигдэж буй Портлэнд Трейлблэйзерс багийн супер од тоглогч Дамиан Лиллард багаа плэй-оффын шатанд шалгарч чадвал бүсээ тэргүүлэгч Лос Анжелес Лэйкерс багийг ялж чадна гэдэгт итгэлтэй байна.

Портлэнд Трейлблэйзерс баг 25-31 гэсэн амжилттай байгаа бол тэдний өмнө плэй-оффын наймдугаар байранд Мемфис Гриззлис баг 28-26 гэсэн амжилттай явж байна

Түүнээс баг нь наймдугаар байранд орж, плэй-оффын эхний шатандаа Лос Анжелес Лэйкерс багтай таарвал хожиж чадах уу гэж асуухад тэрбээр “ Тэгэлгүй яахав. Тэднийг ялж чадна гэж би бодож байна. Тэмцэгч хүний хувьд хэлэхэд хэрвээ улирлаа аварч, плэй-оффын шатанд өрсөлдвөл жаргалтай байх болно. Цар тархлын энэ нөхцөлд эрсдэл гаргаж байгаадаа сэтгэл зовниж байгаа ч NBA-ийн зүгээс биднийг хамгаалах бүхий л арга хэмжээг авах байх. Бүх зүйл төлөвлөгөө ёсоор болно” хэмээжээ.

Дамиан Лиллард өмнө нь 2017 онд плэй-оффын шатанд нэгдүгээр шатанд Голден Стэйт Уорриорс багтай учраа таарахдаа “Портлэнд Трейлблэйзерс баг зургаан тоглолтонд ялах болно” хэмээн ярьж байсан билээ. Гэвч дөрвөн тоглолтонд аваргууд ялж Дамиан Лиллардын амыг тагласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж