Флойдыг үхэлд хүргэсэн цагдаа өршөөл үзүүлэх хүсэлт гаргажээ | News.MN

Флойдыг үхэлд хүргэсэн цагдаа өршөөл үзүүлэх хүсэлт гаргажээ

Флойдыг үхэлд хүргэсэн цагдаа өршөөл үзүүлэх хүсэлт гаргажээ

Флойдыг үхэлд хүргэсэн цагдаа өршөөл үзүүлэх хүсэлт гаргажээ

Жорж Флойдын хүзүүн дээр 9 минутын турш өвдөглөж, үхэлд хүргэсэн Миннеаполис хотын цагдаа асан Дерек Човин баривчилгааны өмнө өршөөл үзүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Флойдын баривчилгааны дараа буюу тавдугаар сарын 25-нд ажлаасаа халагдсан Дерек Човины хуулийн баг Хеннепин хотын өмгөөлөгчийн газар болон холбооны прокурортой хэлэлцээ хийж байсан хэмээн Хеннепин хотын өмгөөлөгч Майк Фримэний төлөөлөгч Чак Лазевски мэдээлжээ. Гэвч хэлэлцээ амжилтгүй болсон байна.

Дээрх үйл явдлын талаар АНУ-ын өмгөөлөгчдийн газар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Човиныг тавдугаар сарын 29-нд баривчилж санаандгүйгээр хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж байгаад, зургадугаар сарын 3-нд хэргийг дахин шинэчилж, санаатайгаар хүн хороосон хэмээн буруутгах болсон билээ. Мөн зургадугаар сарын 3-нд хэргийн газар байсан бусад гурван цагдааг баривчилж, хүн амины хэрэгт тусалсан хэмээн буруутгасан билээ.

Човинд өршөөл үзүүлэхээс татгалзсан шалтгааныг нарын тайлбарлаагүй бөгөөд баривчилгааны өдөр хоёр цаг хоцорч эхэлсэн хэвлэлийн хурлын үеэр өмгөөлөгч Эрика МакДональд “Бид тантай сайн талаас нь ярих гэж байсан ч болихоор шийдлээ” хэмээн ярьжээ. Мөн энэ талаар Човины өмгөөлөгч Эрик Нелсон мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Флойдын нас барж байх үеийн баривчилгааг бичсэн цагдаагийн камерийн бичлэг, хувь хүний гар утсаар хийсэн бичлэг зэрэг бичлэгүүд цахим орчинд тарснаар цагдаагийн хүчирхийллийн эсрэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал орон даяар төдийгүй олон улсад эхэлсэн билээ.

Харин Миннесота муж Миннеаполис хотын цагдаагийн хэлтсийг татан буулгахаа амлажээ.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-12 203.91.115.45

Монголд бол юун цагдаад хэрэг үүсгэх ! Ажилаас нь ч халахгүй,цагдаа цагдаадаа хайр зарлаад,. Хохиргчийн буруу болоод хав дараад өнгөрнө

Avatar

Ме 2020-06-12 192.82.73.207

Хуурамч мөнгө хэрэглэсэн хар. Цагдаа уг нь ажилаа хийсэн, аргаа хэтрүүлсэн бх. Харууд нэгнийхээ үхлээр далимдуулж маш олон дэлгүүрийг тонон дээрэмдэж, эвдэн сүйтгэж бгаа. Коронавирусээр азиудыг харууд л хамгийн их шоголсон. Хамгийн бүдүүлэг, ажилгүй, арчаагүй хүмүүс ихэнхи нь энэ харууд, яөлт ч үгүй

Avatar

Зочин 2020-06-12 64.119.27.236

Жинхэн Баатар

Avatar

Зочин 2020-06-12 203.91.112.133

Харууд үргэлж хэрэг тарьсаар эднийг бүр залхааж гүйцсэн байхгүй юу, Үймээн самууныг албаар өдөөдөг хүмүүс нь ямар ч шийтгэлгүй

Avatar

Зочин 2020-06-12 2.136.17.240

цааз.лах цааз.лах л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-06-12 109.79.29.41

huchirhiileliir huchirhiileleer shiidehgui!!

Avatar

Зочин 2020-06-12 2.136.17.240

чиний аав ах дүүг чинь ингэвэл чи наад тэнэг үгээ хэлээд зогсож байж чадахуу?😡

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж