Монгол, Канадын гадаад хэргийн сайд нар утсаар ярив | News.MN

Монгол, Канадын гадаад хэргийн сайд нар утсаар ярив

Монгол, Канадын гадаад хэргийн сайд нар утсаар ярив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канадын Гадаад хэргийн сайд Франсуа Шампейн нар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр утсаар ярив.

Сайд нар энэ оны 2 дугаар сард Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхены Бага хуралд  оролцох үеэрээ  уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсоноо тэмдэглэхийн сацуу энэ уулзалтаас хойших хэдхэн сарын дотор дэлхий дахинаа шинэ коронавирусын цар тахал дэгдэж, улмаар олон улсын хамтын нийгэмлэгт төсөөлж байгаагүй сорилт авчирсныг, үүнийг даван туулахад хамтран ажиллахын чухлыг онцлон ярилцав.

Сайд Д.Цогтбаатар цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, цаашид ийм өргөн цар хүрээтэй аюултай тулгарахад улс орнууд хамтран ажиллахад бэлэн байх ёстойг үйл явдал харуулж байна гээд энэ тухайд Монгол Улс зарим санаачлага гаргаж ажиллаж байгааг дурдав. Тэрбээр ДЭМБ-ын ивээл дор Олон улсын эмнэлгийн түргэн тусламжийн алба бий болгох санал дэвшүүлснээ танилцуулж, цар тахлын дараах дэлхий ертөнцөд эрүүл мэндийн аюулгүй байдлын итгэлцэл чухал болно гэв.

Канадын сайд цар тахлын эсрэг олон улсын хамтын нийгэмлэг хүч чармайлтаа нэгтгэх ёстой гэдэгтэй санал нийлж байна гээд хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрбээр канадын тал  эдийн засгаа сэргээх, олон улсын түвшинд хүнсний хямрал, нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх, ажил орлоготой байлгахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Канад нь “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх, вакцин гаргаж авах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ихээхэн чармайлт тавьж, олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байгаа юм.

Сайд нар Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, цар тахлын дараах  үеийн хамтын ажиллагаагаа төлөвлөх, түүний дотор  өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар ярилцлаа.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-12 202.9.46.128

Энэ одоо мэдээ мөн үү? Зүгээр л ГХ сайдын өдөр тутмын ажил биз дээ. Удахгүй Цогтбаатар бааж байна, шээж байна гэж мэдээ явуулах юм биш байгаа?

Avatar

Зочин 2020-06-12 192.82.75.99

Алс холын далайн чанад дахь Канад, Австраль яахав вэ? Хаяанд байгаа нягт холбоотой хөрш Хятад, Орос,Солонгостой агаарын харилцаа гадаад худалдаа гаа яавал өргөн хэмжээнд явуулах тухай бод, шоудах аргаа олж ядах юм.,

Avatar

Зочин 2020-06-12 2.136.17.240

хээцэсс

Avatar

Зочин 2020-06-12 192.82.68.203

Ёстой худлаа гар.Амарсайхан энэ 2 өөрсдийгөө мөн ч их рекламдах юмаа.Одоо боль та 2оос үнэндээ залхжийна.

Avatar

Зочин 2020-06-12 202.9.40.86

ЗӨВХӨН ЦАГААН БУДААГААР ХЭДЭН САР ГОЛ ЗОГООЖ БАЙГАА МОНГОЛ ЗАЛУУС ЯПОНД БАЙНА. ПОЛЬШИД 1 -Р САРААС ХОЙШ ТЭТГЭЛЭГЭЭ АВААГҮЙ МОНГОЛ ОЮУТНУУД ӨЛСГӨЛӨН ДЕПРЕСТ ОРСОН БАЙНА. ЭХНЭЭСЭЭ АМЬ НАСАА Ч АЛДАЖ ЭХЭЛЛЭЭ. САНГИЙН ДЭД САЙД БУЛГАНТУЯАА ТА АЖИЛДАА ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАЖ ТЭТГЭЛЭГИЙГ НЬ ЦАГТ НЬ ОЛГОЧИХГҮЙДЭЭ. МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ МОНГОЛЫН ТӨР ХААНА БАЙНААА!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-06-12 202.9.40.86

Гадаад харилцааны сайдаа, сангийн сайдаа гадаадад байгаа Монгол иргэддээ хүнлэг сэтгэл гаргаж хүнсний тусламж үзүүлээчээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! MОНГОЛ ИРГЭД ЧИНЬ КОРОНАГИЙН ОНЦГОЙ НӨХЦЛИЙН ДОР ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДСЭН БАЙНА ШҮҮ. ЯПОН, АВСТРАЛИ, ТУРК, ПОЛЬШ -д (цөөн хэдэн орон дурьдахад л) оршин суугаа МОНГОЛ ИРГЭД ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ ДООШОО ГАЗАР ХАТУУ, АЖИЛ ОЛДОХГҮЙ, ӨВДӨХ ЭРХГҮЙ, ХООЛ БАЙХГҮЙ ЯГ Л НАЦИСТИЙН ХОРИХ ЛАГЕРТ АМЬ ҮРЭГДСЭН ЕВРЕЙ НАРТАЙ АГААР НЭГЭН НӨХЦӨЛД БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж