Монгол Улсын иргэн АНУ-д Covid-19-ийн халдвараар өвчилж, нас барсан харамсалтай тохиолдол гарчээ. Тухайн иргэн нь АНУ-ын эмнэлэгт 20 гаруй хоног эмчлүүлж байгаад зургадугаар сарын 4-нд нас барсан бөгөөд одоо эхнэр, хүүхэд нь коронавирусийн халдвар авч, гэрээр эмчлүүлж байгаа гэнэ. Энэ гэр бүлд АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд туслахаар чин сэтгэлийн хандивын аян өрнүүлээд эхэлжээ. Ингээд хандивын аяныг санаачлагч А.Ганбаяртай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын иргэн АНУ-д шинэ коронавирусийн халдвараар өвчилж, нас барсан гэдэг харамсалтай мэдээг сонслоо. Тухайн иргэн эмнэлгийн тусламж авч чадсан болов уу?
-АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотноо ажиллаж, амьдарч байсан Монгол Улсын нэг иргэн шинэ коронавирусийн халдвараар өвчилж, зургадугаар сарын 4-ний өдөр харамсалтайгаар нас барлаа. Тухайн иргэн нь 65 настай байсан бөгөөд АНУ-д гэр бүлээрээ зургаан жил гаруй амьдарч байсан. Нас барахынхаа өмнө эхнэр, 21 настай хүүгийнхээ хамт амьдарч байв. Талийгаачийн бие нь муудаж, эмнэлэгт 20 гаруй хоног эмчлүүлж байгаад өөд болсон.
Эхнэр, хүү хоёр нь коронавирусийн халдвар авсан. Тэдний биеийн байдал хүндэвтэр. Гэрийн хөл хорионд өөрсдийгөө тусгаарлаж, халдвараа эмчлэхээр хичээж байна. АНУ-д шинэ коронавирусийн халдвартай гэсэн хүн болгон эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа. Тэр шалтгаанаар хүү, эхнэр нь өөрсдийгөө гэртээ тусгаарлаж, эмээ уугаад байж байгаа гэж ярьсан. Хүүгийнх нь хувьд зүрх дэлсэх шинж тэмдэг илэрч, нэг хоног эмнэлэгт хэвтээд гэртээ гарсан гэдэг мэдээллийг өгсөн.
-АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд ар гэрт нь туслахаар чин сэтгэлийн хандив цуглуулж байгаа гэсэн үү?
-Миний бие өнөөдрөөс өөрийнхөө нэр дээр хандивын аяныг өрнүүлж эхлээд байна. АНУ-д эмнэлгийн зардал асар өндөр гарна. Түүнээс гадна талийгаачийг нутаглуулж, чандарлах зардлыг ар гэрээс нь гаргуулах юм байна. Тийм учраас тэр өндөр төлбөрийг барагдуулах зорилгоор бид хандивын аян өрнүүлээд байна.
-Тус улсын хувьд зургадугаар сараас хөл хориогоо үе шаттайгаар цуцалж эхэлсэн гэж сонссон. Тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ?
-АНУ-ын зарим мужууд зургадугаар сарын 1-нээс хөл хориогоо үе шаттайгаар цуцалж эхлээд байна. Жишээлбэл, Чикаго хотод нийт таван үе шаттайгаар хөл хориог цуцлаж байгаа. Одоо бол хөл хорио цуцлах гуравдугаар шатлалын хүрээнд үсчин, гоо сайхны салон, цэцгийн дэлгүүр зэргийг эхнээс нь нээж байгаа. Одоохондоо 100 хувь хөл хориогоо цуцлаагүй.
Мэдээж, АНУ өртөг өндөртэй улс. Манай мужид өнгөрөгч гуравдугаар сарын 17-ноос хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор энд ажиллаж, амьдарч буй монголчууд гурван сар гаруй хугацаанд ажил, орлогогүй байлаа. Одоо ч зарим нь ажилгүй, хүндхэн байдалтай байна. Монголчуудын хувьд АНУ дахь монгол эмч нарын холбоотой холбогдож, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг авч байна" гэв.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар гадаад буй Монгол Улсын 38 иргэн коронавирусийн халдвараар өвчлөөд байгаа ажээ.
Зочин 2020-06-12 202.21.108.223
handiv yu bolson be
Зочин 2020-06-12 84.189.93.211
Zarim orond corona tusval emchilj uguhgui baihaa aimar ymaa gadnii irgeniig toohgui baih
Иргэн 2020-06-12 66.181.161.45
Гэр бүлийн хүний холбоо барих ямар нэгэн юм тавиачээ. Утасыг нь тавиарай. Хандив өгмөөр бна.
Дорнод 2020-06-12 202.126.88.135
Өвдсөн ч, өвдөөгүй ч үргэлж халуун бүлээн цай шөл сүү ус ууж, боломжтой бол содатай халуун бүлээн усаар хоолойгоо сайн зайлж байгаарай. ундаа, хүйтэн юм огт хэрэггүй шүү
Зочин 2020-06-12 192.82.68.235
Монголын баячуудын ээж аавууд 80-90 гарсан хогшуул биднээс хулгайлсан татварын монгоор АНУ-д тарвалзан язагнаж байна. Ихэнх нь корона ба утаанаас зугатаж явсан улс. Тэд одоо нутаг буцах зайлшгуй шаардлагатай энгийн ядарсан монголчуудын урдуур дайрч шавар болж байна.5 шалгуур гэдэг нь баячуудын аав ээж, авгай, хуухдэд л зориулсан шалгуур юм байна.Америкт энгийн хун очиж тордоггуй юм. Америкт энгийн хуний хуухэд удаан амьдраад байж чаддаггуй юм
Зочин 2020-06-12 98.220.229.232
Ene mal chin saihan hutsah yuma ANU-d engiin hun tordoggui yum ochdoggui yum ch gejaahshig! Ochnoon engiin jiriin humuus end irsen bn, visa chin garahku sachii chin hurehku bolhoor uhlee yu? Ter Anu-d jiriin irgen bi ooroo irsen gatssan bn
usa 2020-06-12 73.202.10.232
Xaramsaltai baina. Tusalnaa, Amid 2 ni tesne shYY ! Xarin Hospitalaas ni shuud xaldvargyi
orshuulah baihaa. Ene tuhai elchin konsuliin shugamaar lavlah xeregtei dee. Xandibiig bol
eer xynd bish ger bYld yavuulmaar baina. Utsaa yadaj taviachee !!!
.. 2020-06-12 14.39.129.107
Ih dutuu medee uguh yum, handiviin ayanii link.. medee bairshuulmaar yum…
зочин 2020-06-12 49.0.212.232
ийм настай хүмүүс харийн нутагт байж яахнав дээ.нутаг гэдэг чинь аав ээж л гэсэн үг шдээ
Зочин 2020-06-12 70.68.135.76
Үр хүүхдүүдээ л гэж явдаг биздээ.
Зочин 2020-06-12 202.9.46.248
Ззааасссс чи битгий х**
Зочин 2020-06-12 202.9.40.53
Монголчуудаа унасан газар угаасан ус нь байдаг эх орондоо сэтгэл хангалуун амьдаръя. Гадаадад амьдрахаар очоод амь насаа алдсан хүн маш олон байна. Үхэхийн тулд гадаад орон руу явж байгаа юм шиг харагдаад байна.
Монгол улсын иргэн 2020-06-12 202.9.46.63
Харамсалтай юмаа. Эх орондоо чинээлэг дутах юмгүй амьдарч байсан бол хэн ч ингэж харийн нутагт амьдарч явахгүй шүү дээ. Энэ бүхэнд төрийн өндөрлөгт гарсан идэж уухаас өөрийг мэдэхгүй МАНАН-гийн гай. Энэ 2 нам л ээлжилж төр барьсан. Ялангуяа МАН-ы муухай явуулгатай луйварчдаас болж ард иргэд зовж байна. Одоо ч гэсэн сонгууль, наадам, тусгай үүргийн нислэг гээд иргэдээ шулсаар байна. Ард түмнээ ядуу амьдруулаагүй бол юу гэж гадны боол болох вэ дээ. Хайран хүмүүс
Зочин 2020-06-12 66.181.176.176
Зах зээлийн систем маань л баян хоосны ялгаа гаргадаг багахан хувийг хэт баяжуулдаг ихэнх нь ядуу амьдарч хуч ходолмороо дээд зэргээр молжуулдэг хувиа хичээсэн амиа бодсон ес суртахуунгуй байдлыг дэвэргэдэг ийм л систем шуу дээ Хамгийн хучирхэг АНУ ын маань нийт хун амын ганц хувь нь хэт баян 50 % нь цалингаас цалингийн хооронд хурэхтзй угуйтэй 50 сая нь ханливийн талоноор амьдардаг 4 сая гаруй нь гудманд амьдардаг гэсэн Манайхан нэг сонгуулийн дараа нээх сайхан болчино гэдэгт итгээд л
ст 2020-06-12 149.140.76.194
би ч гэсэн ингэж боддог эх орон минь сайхан орон Энэ удирдаж буй МАН бэ өөрсдөө өөрсдийгөө болохоос нэг их гавихгүй удирдлагын буруугаас яах вэ ард түмэн минь ээ би,,,
дээр хүмүүс нь буруу болж байна,,,,архи,ажилгүй,залхуу, хялбараар амьдрах,зөвхөн наймаачин болох, за худалч луйварчин, гээд бүх муу үйлдлээс цаашгүй болох нь болчихсныг устгах юмсан,
Зочин 2020-06-12 139.5.217.95
Сонгууль болохоор намууд тэрбумтан мөнгийг баруун солгойгүй цацна. Гадаад амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн ядарсан иргэдээ авчрах болохоор мөнгө байхгүй. Хэдэн ламхай нарыг ичсэн нэрэндээ үнэгүй авчирж байгаа болохоос бусдыг яг нисдэг тарифын төлбөрөө аваад авчирсан шүү. Яахав дарга нарын хүүхдүүд үнэгүй ирсэн байх тэр дунд. Ичэж байж ийм төр засагтайгаасаа. Бусад улс орнууд иргэдээ ямар ч төлбөргүйгээр эх оронлуу нь авчирж байна.
Монгол улсын иргэн 2020-06-12 202.9.46.63
Нислэгийн үнээ өгөх нь зүй ёсны хэрэг. Харин дээр нь 10-50 саяыг хахуульд авч байгаа мэдээлэл явж байгаа нь үнэхээр харамсалтай. Мөнгө л олж байвал юун эх орон, ард иргэд. Монголчууд эхнээсээ короно вирусээр үхэж эхэллээ. Монголд тархахгүй гэсэн баталгаа бүр байхгүй боллоо. Энэ балиар юмнуудыг бүү сонго. Сонгууль өгөхгүй байсан ч яадаг юм. УИХ байхгүй бол төсвийн мөнгө идэх луйварчингзй амар болно шүү.
Зочин 2020-06-12 192.82.68.44
жаахан бараимжаатай ярь
Зочин 2020-06-12 202.126.90.130
Amidral huuj nutagaasaa bi garsan yym
Aragguin erhend hunii mutagt irsen yum
Zoosnii nuheer horvoog haraad
Zorisondoo hureh gej temuulsem yum bi
Als gazar ajillij baigaa ch altan nutagvaav eej rag uree setgeldee teej yvdag yum shuu
Зочин 2020-06-12 192.82.67.35
Сонгууль гэж солиорч бхаар гадаадад бгаа иргэддэ санаа тавиачээ!!! Сонгуулиа бүүр больмоор пм хэдэн малнууд идэж уух гээл үхэх бхын!!!!!
Зочин 2020-06-12 202.21.108.253
USA uursdiinhuu irgediig emchilj diilehgui baihad gadnii tsagaachdiig yag emchilj haragdaach
Зочин 2020-06-12 49.0.152.66
Mongolchuudiin zutgeed baidag baruun Evrop, Amerik, Yapon bol anagaah uhaanii uilchilgee talaaraa Mongoloos hamaagui muu shuu.
Зочин 2020-06-12 202.21.108.253
medrelee uzuul, tend irgeddee daatgaliin sistem tugs uilchildeg, harin gadnii tsagaachdad tatvar tulugchdiinhuu mungiig urdeggui changa uls.
Монгол 2020-06-12 59.153.112.253
Америкт байдаг монголууд олонхи нь татвар бага төлөх арга мэх хэрэглэдэг нь ийм үед хохиролтой болдог. Зохих ёсоор нь татвараа төлсөн бол гадна дотнын гэх ялгаагүй сая 1000 долларын халамж олгосон л байна билээ.
иргэн 2020-06-12 124.158.94.9
Хүмүүсээ хурдан татаач ээ Хүүк ээ
Зочин 2020-06-12 202.126.89.215
Нөгөө сайхан АНУ. ЭМ, ЭМЧИЛГЭЭНИЙ зардал өндөр.
Зочин 2020-06-12 185.167.116.19
Маш харамсалтай байна. Энэ анхны тохиолдол гэж бодохгүй байна. Өмнө хэд хэдэн хүн АНУ-д коронавирусээр өвдөж өөд болсон мэдээлэл уншсан. АНУ-д өөрийн иргэдэд зарцуулах эмнэлэгийн тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байхад гадны иргэдэд эмнэлэгийн тусламж бүүр үзүүлэхгүй. Монгол улсын иргэн АНУ-д өвчин авбал гэртээ өөрөө өөрийгөө эмчлэхээс өөр аргаггүй.
Зочин 2020-06-12 202.21.108.222
Аймар юм. Хүний нутагт эмнэлэгийн тусламж авч чадахгүй л үхэх юм байна.
Монгол 2020-06-12 59.153.112.253
Даатгал төлж байгаагүй бол тэгнэ. Манайд ч ялгаагүй шүү дээ. Бид албан журмаар даатгал төлж байгаа учраас эмнэлэгт хэвтэхдээ тэрнээсээ мөнгө төлж байгаа шүү дээ. Америкт яг адилхан. Харин ч тэднийх илүү боловсронгуй, даатгал эзэмшигч хэдэн доллар төлсөн, хэдэн доллар даатгалын дансандаа үлдэж байгааг мэдэж байдаг. Манайд бол бид мэддэггүй. Тэр ч бүү хэл бид жилд хэдэн төгрөгний эмчилгээ хийлгэх эрхтэйгээ ч мэддэггүй. Тийм болохоор өвдөөгүй даатгалаа луйвардуулдаг. Америкт тэгдэггүй.
Зочин 2020-06-12 192.82.68.44
харийн нутаг бол харийн л нутаг
Зочин 2020-06-12 202.21.118.126
Хөөрхий дөө,
Зочин 2020-06-12 139.5.217.207
Um ma ni bad me hum