ҮСХ: Ажилгүй иргэд олширч, халамжийн зарлага өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.12-нд нийтлэгдсэн

ҮСХ: Ажилгүй иргэд олширч, халамжийн зарлага өсчээ

ҮСХ: Ажилгүй иргэд олширч, халамжийн зарлага өсчээ

Covid-19 вирусийн цар тахал дэлхийн 216 улс орныг хамарч, 2020 он дундаа орлоо. Энэ хугацаанд Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс орон хөл хорио тогтоосон нь эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Хэдийгээр Covid-19 вирусийн цар тахал дорвитой намжихгүй байгаа ч дэлхийн улс орнууд эдийн засгаа аврахын тулд хөл хорионы дэглэмээ зөөлрүүлж эхэлж байна.

ТӨСВИЙН АЛДАГДАЛ 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

Тэгвэл энэ хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийг үндэсний статистикийн хорооны өнөөдөр танилцуулсан мэдээлэлд тулгуурлан хүргэе.

Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.6 их наяд төгрөг, харин зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 4.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2020 оны эхний таван сард 4.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1116.4 тэрбум төгрөг болж өсчээ. Зарлагын өсөлтөд урсгал зардал 873.2 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 301.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Татварын нийт орлого 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 533.3 /14.9 хувь/ тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд:

  • НӨАТ 84.7 тэрбум төгрөг
  • Онцгой албан татвар 62.8 тэрбум төгрөг
  • НД-ын орлого 60.2 тэрбум төгрөг
  • Гадаад үйл ажиллагааны орлого 23.5 тэрбум төгрөг
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 166.2 тэрбум төгрөгөөр тус тус буурлаа.

ТЭТГЭВЭР, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЗАРЛАГА БОЛОН ТЭТГЭМЖ АВСАН ХҮҮХДИЙН ТОО ӨСЛӨӨ

2020 оны эхний таван сард нийгмийн даатгалын сангийн орлого 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19. хувиар буурчээ. Харин зарлага нь 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар өсчээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 129.8 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 31.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний таван сард 2.2 сая иргэнд 475.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ.

Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамрагдсан хүний тоо нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 231.7 мянгаар нэмэгдсэн нь голчлон нөлөөлөв.

АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТОО ӨМНӨХ САРТАЙ ХАРЬЦУУЛАХАД ӨСЧЭЭ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст ажилгүй 7700 иргэн шинээр бүртгүүлсэн байна. Харин бүртгэлтэй байсан 1800 иргэн ажилд зуучлагдан орж, 4700 иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст нийт 2700 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 631 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 743 (10.6%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 202 (4.5%) хүнээр өсч, ажилд зуучлагдан орсон иргэд 4 (0.2%) хүнээр буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 33 мянга, үүнээс 20 мянга 700 (62.6%)  бүртгэлтэй ажилгүй иргэд, 12. мянга 300 (37.4%) нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1800 (8.1%) хүнээр буурч, өмнөх сараас 1300(6.5%)  хүнээр өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10 мянга 500  (51.1%)  нь эмэгтэйчүүд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж