Тайланд луйварчдад оноосон 1446 жил хорих ялаа хөнгөлж 723 жил болгожээ | News.MN

Тайланд луйварчдад оноосон 1446 жил хорих ялаа хөнгөлж 723 жил болгожээ

Тайланд луйварчдад оноосон 1446 жил хорих ялаа хөнгөлж 723 жил болгожээ

Тайланд луйварчдад оноосон 1446 жил хорих ялаа хөнгөлж 723 жил болгожээ

Тайландын шүүх далайн хоолны газрын хоёр эзнийг залилан үйлдсэн хэмээн тус бүр 1446 жил хорих ял шийтгэжээ.

Лэймгэйт нэртэй далайн хоолны газар өнгөрсөн жил цахим орчинд шинэ, сайжруулсан хоолнуудынхаа ваучерыг заржээ. Тус ваучерыг нийт 20 мянга орчим хүн 50 сая тайланд бат буюу 1.6 сая ам.доллараар худалдан авсан байна.

Гэвч удалгүй тус хоолны газар нийлүүлэлт хүрэлцээгүй байна гэх шалтгаан хэлээд, хаалгаа барьжээ. Улмаар худалдан авагчид цагдаад гомдол гаргасан тул хоолны газрын эзэд болох Апичарт Боуорнбанчарак, Прапассорн Боуорнбанча нарыг баривчилжээ.

Тайландын хуульд залилангийн хэргийн дээд ял 20 жил гэдэг ч энэ мэт олон хохирогчтой хэрэгт ийм урт хугацааны хорих ял оноох нь цөөнгүй тохиолддог гэнэ.

Хоолны газрын эздийг шүүх залилангийн 723 хэрэгт буруутган, 1446 жилийн хорих ял оноосон ч гэм буруугаа хүлээн уучлал гуйсан тул ялыг хоёр дахин хөнгөлж, 723 жил болгожээ. Гэвч бодит байдал дээр энэ мэт олон жилийн хорих ял авсан залилангийн хэрэгтнүүд дээд тал нь 20 жил болоод шоронгоос суллагддаг аж.

Мөн тэдний компанийг 1.8 сая батаар торгож, хамтран эзэмшигчдээс хохирогчдын хохирлыг барагдуулан 2.5 сая бат тушаахыг даалгажээ.

Өмнө нь 2017 онд Тайландын шүүх нэгэн залилангийн хэрэгтэнд 13 мянган жил хорих ял сонсгож байсан удаатай билээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-06-12 66.181.161.15

HUUH MONGOLIIG YUch ugui HOOSLON LUIWARDAH BGAA .EEBEE BATUUL .ODJARGAL .TSAGAAN .SAIHANBIKEG .BAUARTSOGT ..DIRLIGJAW ..S.ERDENE .E.ERDENE BAABAR .H.VATTULGA ..Da.GANBOLD .NARANHUU ….. ZUNDUU UUZUNDUU HUKUUSIIG HARIN 20000 JIL SUULGAH HEREGTEI HURUNGIIG NI HUU .HURAA YAG TAARAH YUM BISH UU YAG L ONONO DOO ONONO

Avatar

Зочин 2020-06-12 192.82.73.104

Сүнс эргэж Тайландад төрвөл ялтай төрөх юм байна л даа хаахаа.

Avatar

Зочин 2020-06-12 43.242.243.4

763хан жил болоод л гарах юм бна, зүгээр

Avatar

Зочин 2020-06-12 202.55.183.108

eooo ergvv yumbe

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж