FIFA шинэчилсэн чансаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.06.12-нд нийтлэгдсэн

FIFA шинэчилсэн чансаа зарлалаа

FIFA шинэчилсэн чансаа зарлалаа

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багуудын шинэчилсэн чансааг өчигдөр/2020.06.11/ гаргажээ. Гэвч энэхүү шинэчилсэн чансаанд цар тахалтай холбоотойгоор ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоо хамгийн сүүлд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 09-ний өдөр чансаагаа шинэчилсэн бөгөөд тэр цагаас хойш дэлхийн хөлбөмбөгийн ертөнц бүхэлдээ зогсонги байдалд орсон тул шигшээ багуудын чансааны оноонд ямар нэгэн өөрчлөлт гараагүй ажээ.

Олон улсын шигшээ багуудын чансааг урьдын адил хүчирхэг, залуу авьяастнуудын цуглуулга болсон Бельги тэргүүлж, тэдний араас дэлхийн аварга Франц, хөлбөмбөгийн домгуудын эх орон Бразил, сүүлийн жилүүдэд хүчтэй эргэн ирж буй Англи зэрэг улсууд удаалжээ.

Харин Ази тивийн шигшээ багуудын чансааг Япон улс тэргүүлсэн бол Иран, Өмнөд Солонгос, Австрали, Катар зэрэг улсууд удаалжээ.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг шинэчилсэн чансаанд FIFA-д бүртгэлтэй 210 орноос 190-р байранд бичигдсэн бол эмэгтэйчүүдийн шигшээ баг өнгөрөгч гуравдугаар сарын чансаагаар 159 бүртгэлтэй улсаас 123-р байранд бичигджээ.

ЭХ СУРВАЛЖ: FIFA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж