Ламхай нарыг тусгаарлах зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана | News.MN

Ламхай нарыг тусгаарлах зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Ламхай нарыг тусгаарлах зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Ламхай нарыг тусгаарлах зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана

Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт байгаа ламхай нарыг эх оронд нь авчрах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүдийг эх орондоо ирсний дараах бүх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/08:45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Бүгд найрамдах Энэтхэг улсын Брайбүн Гоман дацанд суралцдаг 10-18 насны 357 хүүхдээс хүсэлт гаргасан 178 хүүхэд тусгай үүргийн онгоцоор ирэх юм.

Энэтхэг улсаас ирж байгаа ламхай нарт ямар үйлчилгээ үзүүлэх, тэдний гэр бүлтэй нь хэрхэн ажиллах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амараас тодрууллаа. Тэрбээр “Энэтхэгээс ирж байгаа ламхай нарыг эх орондоо ирэхэд нь тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргаж, тусгаарлалтад байх хугацаанд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ажлыг манай агентлагаас зохион байгуулж байна. Бид тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хүүхдүүдийн хамгаалах байрны зардлаас гадна тусгаарлалтад байгаа хүүхдүүдийг хөл хорионд байх үед гурван удаа хэрэгцээт зүйлийг нь оруулж өгдөг. Манайхаас мөн энэ бүхний зардлыг гаргаж, эрүүл мэндийн болон бусад багцыг өгнө. Мөн тусгаарлалтад байгаа ламхай нарын гэр бүлтэй ажиллаж нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг давхар өгөхөөс гадна гэр бүлд нь үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх болно” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд тусгай үүргийн онгоцоор авчирсан ламхай нарын 70 гаруй хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Увс аймгийн харьяалалтай малчин өрхийн хүүхдүүд бөгөөд Гадаад харилцааны яамны мэдээлснээр Энэтхэг улсын Дели хотоос 2000 км зайтай газарт шавилан сууж байгаа дээрх хүүхдүүдийн байгаа газар өвчний тархалт өндөр байгаа аж.

Эх сурвалж: ГБХЗХГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-12 202.131.240.170

NIIGEMD YAMAR CH NEMER TUS BHGUI YUMNUUD. FARMER, BARILGACHIN, TSEREG TSAGDAA GEED NIIGEMD HEREGTEI YAMAR NEG YUM OLJ HIIGEECH!!! YAMAR BALAI ETSEG EHCHUUD NI UR HUUHDEE LAM BOLGODOG BNAA… HARUUSAL…!

Avatar

Зочин 2020-06-12 2.136.17.240

ГАНДАН ВИРУС ЦААШЛУУЛАХ НОМ УНШИЖ БАЙГАА ҮР ДҮН НЬ САЙХАН ГАРНАА ГЭЭД БАЙСАН ЯАСАН БЭ

Avatar

Zochin 2020-06-12 192.82.71.28

Гандан хийд зардлыг нь дааж буян хийдэггүй юм уу хүмүүсийг болохоор буян сайн хий гээд номлоод байдаг өөрсдөө болохоор байдаггүй ээ сүм хийд чинь хамгийн хялбар аргаар маш их мөнгө олдог газар биздээ

Avatar

Зочин 2020-06-12 202.70.34.89

За яахав ээ, ямарч болов насанд хүрээгүй хүүхдүүдээ эх оронд нь аваад ирэх нь, наадам хийж мөнгө үрж байхаар хэдэн хүний амь аварч л байх нь шударга шдэ

Avatar

zochin 2020-06-12 58.109.221.157

ENE OLON LAM NARAA BOLIO OO BARILGACHIN ZAMCHIN HEREGTEI BN ZARDLAA GEREES NI GARGA

Avatar

ОНГОЦНЫ ЗАРДЛЫГ НЬ ТӨЛСӨН НЬ ХАНГАЛТТАЙ 2020-06-12 202.9.46.176

аав ээжээс нь гаргуулаач, тэр холоос аваад ирлээ, хангалттай шдэ, нисэх зардлыг нь төлж байхад нэг марын хоолны зардлаа төлөх ёстой шдэ8

Avatar

Зочин 2020-06-12 192.82.67.214

Orosoos irsen buun oyutnuud bas ulsaas uu

Avatar

Зочин 2020-06-12 124.41.67.231

өмнө нь ирсэн хүүхдүүдийн зардлыг нөхөж олговол шударга байх шүү. яахаараа дандаа ингэж хүмүүсийг ялгаж байдаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж