Испанийн хөлбөмбөгийн Ла лиг гурван сар гаруй хугацаанд түр завсарласны эцэст албан ёсоор эргэн ирлээ. Эргэн ирсэн тус лигийн эхний тоглолт Севьяа болон Реал Бетис багуудын дунд өрнөжээ. Үзэгчгүй хоосон цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан тоглолтын эхний гоолыг талбайн эзэн Севьяа багийн Аргентин жигүүрийн тоглогч Лукас Окампос 56 дахь минутанд торгуулийн цохилтоос оруулсан бол удаах гоолыг нь 62 дахь минутанд Бразил хагас хамгаалагч Фернандо оруулж Севьяа ээлжит ялалтаа байгууллаа.
Энэхүү тоглолтонд FIFA 20 видео тоглоомын үзэгчдийн шуумыг цэнгэлдэхэд ашигласан аж
Испанийн Ла лигийг одоогоор Барселона баг 58 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас 56 оноотой Реал Мадрид баг, 50 оноотой Севьяа баг тус тус удаалж байна. Харин доод лиг рүү унах бүсэд Майорка, Леганес болон Эспаньол зэрэг багууд бичигдэж байна.
Сонирхолтой нь нэгэнт үзэчгүй цэнгэлдэхэд лиг нь үргэлжлэх болсон тул Реал Мадрид баг өөрсдийн 81 мянган хүний суудалтай Сантьяго Бернабеу цэнгэлдэхдээ бус хоёрдугаар багийнхаа 6,000 хүний суудалтай Альфредо Ди Стефаногийн нэрэмжит цэнгэлдэхдээ үлдсэн лигийнхээ тоглолтуудыг хийхээр болжээ.
Испанийн Ла лигийн аварга болон доош унах багууд тодроход ердөө 10-11 тойргийн тоглолтууд үлдээд байна
Европын хөлбөмбөгийн топ таван лигээс хамгийн түрүүнд Германы Бундеслиг үргэлжлэн явагдаж, тэдний араас ийнхүү Испанийн Ла лиг эргэн ирж байна. Харин Английн Премьер лигийн хувьд ирэх долоо хоногоос үргэжлэн явагдахаар тов нь гарсан билээ.
Холбоотой мэдээ