Олон улсын байгууллагууд Covid-19-ийн тусгаарлалтын 21 хоногийн тоог бууруулахыг зөвлөжээ. Гэхдээ Монгол Улсад гадаадаас ирж буй иргэдээс эмнэлзүйн шинжгүйгээр 3, 4 дэх удаагийн шинжилгээгээр буюу 18, 19 хоногийн дараа вирус илэрч байна. Иймээс энэхүү эрсдэлийг тооцон тусгаарлалтын хоногийг хэвээр үлдээх нь зөв гэсэн саналыг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргасныг УОК-ын гишүүд дэмжив.
Үүний зэрэгцээ, Монгол Улс нь эм, эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы нэг сарын нөөцтэй байгаа ажээ.
Covid-19-ийн халдвар Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөж, лабораториор баталгаажсан нийт 194 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 89 нь эдгэсэн бөгөөд улсын хэмжээнд дотооддоо нэг ч халдвар илрээгүй байгаа юм.
Халдвар авсан иргэдийн 65 хувь эрэгтэй, 35 хувь эмэгтэй, нийт өвчлөгсдийн 89 хувь нь ОХУ-аас орж иржээ. Дэлхий дахинд халдвар тархаж, Монгол Улс дотооддоо холбогдох арга хэмжээ авч эхэлснээс хойш 17 мянга 694 хүнд тус өвчний нарийвчилсан болон түргэвчилсэн шинжилгээг хийсэн байна.
ЭМЯ-ны мэдээлж буйгаар, хэдийгээр тохиолдлуудыг хянаж байгаа ч сэрэмж алдахгүйн тулд долоо хоногт 75-98 хүнд санамсаргүй түүврийн аргаар дотооддоо түргэвчилсэн оношилгоог тогтмол хийж байна. Цаашид тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг ард иргэд чандлан сахих хэрэгтэй гэдгийг зөвлөж буй.
Халдвартай иргэдийг нэг бүр нь 4 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 10 баг ээлжээр эмчилж, эмчилгээ дууссаны дараа ХӨСҮТ-дөө 14 хоногийн тусгаарлалтад орсноор буцаж ажилдаа орох байдлаар халдварын анхны тохиолдол илэрсэн гуравдугаар сарын 10-наас хойш улаан бүсэд 200-аад эмч, эмнэлгийн ажилчид байнгын ажиллаж байна.
А.АНИР
Зочин 2020-06-12 202.55.188.36
Та нар минь мундаг байгаа шүү. 21 хоног нь зөв
Зочин 2020-06-12 202.126.90.130
Erunhii saidtaigaa hariutslaga tsootsoj uz. Tevereldeed unseldeed gar bariad onoo tsugluulaad gaduur guij b.a
Зочин 2020-06-12 150.217.254.148
1 sar amraltaaraa ochih oyutnuud yahiin 21honog bh yumuu, eruul bj. tgd 7 honog l gertee eej aavtagaa uulzah yumuu. Hudlaa dur esgehee bolimoor yum.
Зөнөг өвгөн зайлаач ээ 2020-06-12 202.55.188.45
Зөнөг өвгөн зайлаач муу тагнуул
Зочин 2020-06-12 103.242.47.38
21 болон түүнээс дээш байхаас өөр арга байхгү ээ, ямар дурандаа энэ тоог гаргасан биш, 2 талаасаа хичээх нь хэн хэндээ тустай, ачааны хүндийг үүрч байгаа та хэддээ баярлаж байгаа шүү, амжилт амжилт
Монгол 2020-06-12 66.181.169.116
ОХУ-аас ирээд 21 хоногийн тусгаарлалтад байж байгаад гэртээ тусгаарлалтад орсон хүмүүсийн гэрийнхэн бас тусгаарлагдах ёстой юу, үгүй юү? Хэрвээ тэр хугацаанд өвчин нууц байж байгаад, гэрийнхэн нь чөлөөтэй гадуур явж халдвар тараах тохиолдол гарахгүй гэх баталгаа бий юү? Одоогоор гэртээ тусгаарлалтад орсон хүмүүсийн гэрийнхэн нь ажил албандаа чөлөөтэй явцгааж багаа нь зөв үү?
Зочин 2020-06-12 202.21.108.200
Орос, Америкаас өөр улсаас ирж байгааг нь 14 хоног болгоход болно ш дээ. Тусгаарлах байр хүрэлцэхгүйгээс болоод ирж чадахгүй байгаа хүмүүс хэцүүдлээ.
Зочин 2020-06-12 66.181.161.47
Doloo honogt 1 shinjilgee avj bgn bol yaj 19 honogt ilreed bgn ? Unendee 7 honog bolgon shinjilgee avahgui bj bgd 19 honogt avchaad 19 honogt ilerlee geh ydaj unen zov ym helmeer bn shd humuusd doloo honog bolgondoo shinjilgeegee avtsan bol 7 esvel 14 honogtoo ilreh ni ilreh bsn shuu
АРД 2020-06-12 150.129.140.238
ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙГАА ЭГЭЛ ТА НАРААРАА ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА БОЛДОГСОН БОЛ ТА НАРЫН ЗУРГИЙГ Л ГУДМААР ТАВИМААР БАЙНА ДАА ХҮН НАМЫН ЗАЛУУС БИД
Тулга 2020-06-12 202.55.191.40
Эмч нартаа баярлалаа