ХААН Банк харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг найдвартай хадгалж өсгөн нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн хуримтлалыг дэмжсэн олон урамшуулалт аяныг явуулсаар ирсэн билээ.
Энэ удаад ХААН Банк 2015 оны 09-р сарын 28-аас 2016 оны 01-р сарын 03-ны өдрийг дуустал 14 хоног тутамд iPhone 6 гар утас авах 4 харилцагч, Япон улсын Токио руу хосоороо аялах 1 харилцагчийг тодруулах “Талархрын баяр 2015” аяныг зохион байгуулж, харилцагчиддаа талархалаа илэрхийлж байгаа юм.
12-р сарын 20-нд МҮОНТ-ээр шууд хүрсэн “Талархлын баяр” аяны 6 дахь тохирлын iPhone 6 гар утасны эздээр ХААН Банкны Хан-Уул салбарын харилцагч Л.Адъяа, Говь-Алтай салбарын харилцагч З.Номуун, Чингэлтэй салбарын харилцагч Г.Должинсүрэн, Эрдэнэт салбарын харилцагч А.Отгонболд нар тодорлоо. Харин Япон улсын Токио хот руу хосоороо аялах эрхийн эзнээр Завхан салбарын харилцагч Ш.Махвал тодорсон байна. Аяны азтануудын сэтгэгдлээс хүргэе.
iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Г.Должинсүрэн: Маш их баяртай байна. Анх банкны ажилтан надад хуримтлалын үйлчилгээг санал болгосны дагуу бүртгүүлсэн. Миний хувьд ХААН Банкны харилцагч болоод удаж байна. Хуримтлалтай байх нь ирээдүйгээ баталгаатай болгож, эрсдэлээс урьдчилан сэргийлэх давуу талтай. Хуримтлал үүсгэхэд хэзээ ч оройтохгүй гэж боддог. Тиймээс та бүхэн аль болох эрт хуримтлал үүсгэж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийгээрэй. Мөн “Талархлын баяр 2015” аянд оролцож дараагийн азтан болох боломжтой шүү гэж хэлмээр байна.
iPhone 6 гар утасны эзэн болсон харилцагч Л.Адъяа: Юуны өмнө тохирлын эзтан болсондоо маш их баяртай байна. Манай хүүхдүүд ХААН Банкинд хуримтлал нээж өгөөд түүнээс хойш сар бүр тэтгэврийн мөнгөнөөсөө хуримтлуулж эхэлсэн. Хуримтлалын ач тусыг өнөөдөр хүртэж iPhone6 гар утасны эзэн болсондоо баяртай банйа. Азтан болсоноо мэдээд шууд нэвтрүүлгийг нөхөж үзээд гэр бүлээрээ баярласан. Маш олон хүн залгаж баяр хүргэж байна. Хүмүүст хандаж хэлэхэд хуримтлалаа одооноос эхлэн үүсгээрэй гэж хэлмээр байна.
Та 3 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн 100,000₮ тутамд 1 тохирлын эрх авч “Талархлын баяр 2015” аянд оролцох боломжтой. Мөн аяны хүрээнд 3 сараас дээш хугацаагаар 20,000 төгрөгнөөс дээш дүнгээр хуримтлалын үйлчилгээнд холбуулсан харилцагч бүрт бэлэгтэй.
Шинэ мөрөөдөл, сайн сайхныг төлөвлөн байгаа энэ цаг мөчид ХААН Банкны “Талархлын баяр 2015” аян өндөрлөхөд тун дөхсөн байгаа тул та бүхэн өөрт ойр ХААН Банкны салбар тооцооны төвд хандан ирээдүйн төлөө хадгаламж нээлгээрэй.
“Талархлын баяр-2015” аяны сүүлийн тохирлын эзэд 2016 оны 01-р сарын 03-ны 19:00 цагаас МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорно.