НСХ: Мах, ногооны үнэ өсөлттэй гарчээ | News.MN

НСХ: Мах, ногооны үнэ өсөлттэй гарчээ

НСХ: Мах, ногооны үнэ өсөлттэй гарчээ

НСХ: Мах, ногооны үнэ өсөлттэй гарчээ

Нийслэлийн статистикийн хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнийн судалгааг танилцуулдаг. Энэ долоо хоногийн ажиглалтаар  мах, хүнсний ногооны үнэ тус бүр өсөлттэй гарчээ.

Тодруулбал, 2020 оны зургадугаар сарын II долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10393 төгрөг
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12640 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 260 төгрөгөөр (2.1%), үхрийн цул махны үнэ 168 төгрөгөөр (1.1%) тус тус өссөн байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах:

  • “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10800 төгрөг
  • “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах:

  • “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр
  • “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 164 төгрөгөөр (1.6%), хонины цул махны үнэ 106 төгрөгөөр (1.0%) тус тус өссөн байв.

Гурилын үнэ  

2020 оны зургадугаар сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1500 төгрөг, 1-р зэргийнх 1100-1400 төгрөг, 2-р зэргийнх 900-1100 төгрөг байна.  Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1300 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1330 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “М-Март” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1330 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны зургадугаар сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • монгол төмс 5.9 хувиар өсч 1047 төгрөг,
  • монгол лууван 5.0 хувиар өсч 2034 төгрөг,
  • монгол байцаа 6.5 хувиар өсч 2647 төгрөг,
  • монгол хүрэн манжин 6.1 хувиар өсч 3182 төгрөг,
  • сонгино 1.8 хувиар өсч 1684 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чимэддорж 2020-06-12 182.160.32.102

Улаан сайд үнийг барина гэж юу байхавдээ Харин экспортод гаргахаа болих хэрэгтэй Экспортолсон махны үнэ дотоодод худалдсанаас хямд байгаа ,яагаад экспорт гэж гүйлдээд байгаа нь ердөө завсраас нь мөнгө унагах гэхээс биш малчдад нэг ч төгрөгний ашиг байхгүй Улаан сайдын эхнэрийн дүү мах гаргаж хэд гурван төгрөг олоод сонгуульд нэр дэвших юм гэж дуулдаж байсан Хүрэлсүх хориглоод байхад Улаан сайд захирагдахгүй зувчуулаад байгаа нь залуу шинэ эхнэрийнхээ мэдэлд бүрэн шилжсэнийх юм гэнээ Монгол

Avatar

Зочин 2020-06-12 150.129.140.238

ХУУЧНЫ УЛС ТӨРИЙН НАМУУД ХЭДЭН ЖИЛ БОДЛОГО ЯРИХ ГЭСЭН ЮМ БЭ ЯАСАН БОДОЖ БОЛДОГГҮЙ БОДЛОГО ВЭ ОДОО БОДОЛТОО ЯРЬЯ УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУС ТА НАРЫН 30 ЖИЛ ЯРЬСАН БОДЛОГЫГ ЯАЖ БОДОХ АРГЫГ ОЛООД АЛЬ ХЭДИЙН БОДОЛТОО ХИЙСЭН АРД ТҮМЭНДЭЭ ИНГЭЖ БОДДОГ ЮМ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА АРДЫН НАМ Ч АРДЧИЛСАН НАМ Ч ХУВЬСГАЛТ НАМ Ч БОДЛОГОО БОДОЖ ЧАДАХГҮЙ ХИЙ ДЭМИЙ ЯРИАД БАЙГАА БОЛ БОДОЖ ЧАДДАГ ХҮМҮҮЁТ НЬ ӨГ Л ДӨӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж