Covid-19: Бразилд хоногт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв | News.MN

Covid-19: Бразилд хоногт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв

COVID-19

Covid-19: Бразилд хоногт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв

Covid-19: Бразилд хоногт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэв

Дэлхийн 216 улсад бүртгэгдээд буй Covid-19-ийн халдвараар 7 сая 583 мянга 324 хүн өвчилж, 3 сая 833 мянга 166 хүн эдгэж, 423 мянга 80  хүн амиа алдаад байна

Covid-19 цар тахал өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразил улсад эрчимтэй тархжээ. Тодруулбал, Бразил улсад хоногт 30 мянга 465 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1261 хүн амиа алджээ. Тус улс нийт 1.3 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 805 мянга 649-д хүрч, 41 мянга 58 хүн хорвоог орхиж, 396 мянга 692 хүн эдгэрчээ.

Цар тахлын тохиолдлоор тэргүүлж буй АНУ-д 22 мянга 804 шинэ тохиолдол 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн байна. Мөн АНУ-д хоногт 897 хүн нэмж нас барсан байна. Ингэснээр тус улсад нийт тохиолдол 2 сая 89 мянга 205-д хүрч, 116 мянга 27 хүн хорвоог орхиж, 814 мянга 115 хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ. АНУ нь 23 сая гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулжээ.

Хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоогоор Энэтхэг улс ОХУ-ыг ардаа орхижээ. Тус улсад хоногт 11 мянга 128 шинэ тохиолдол бүртгэгдэж, 394хүн нэмж нас баржээ. Энэтхэг улсад нийт тохиолдол 298 мянга 283 –д хүрч, 8501 хүн нас барж, 146 мянга 972 хүн эдгэсэн байна.

ОХУ-д хоногт 8779 шинэ тохиолдол бүртгэгдэж, 174 нэмж нас барлаа. Тус улс 13 сая 875 мянга гаруй хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 502 мянга 436-д хүрч, 6532 хүн хорвоог орхиж, 261 мянга 150 хүн эдгэжээ.

Эх сурвалж: Worldometers.info

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-12 150.129.140.238

ХУУЧНЫ УЛС ТӨРИЙН НАМУУД ХЭДЭН ЖИЛ БОДЛОГО ЯРИХ ГЭСЭН ЮМ БЭ ЯАСАН БОДОЖ БОЛДОГГҮЙ БОДЛОГО ВЭ ОДОО БОДОЛТОО ЯРЬЯ УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧИН ХҮН НАМЫН ЗАЛУУС ТА НАРЫН 30 ЖИЛ ЯРЬСАН БОДЛОГЫГ ЯАЖ БОДОХ АРГЫГ ОЛООД АЛЬ ХЭДИЙН БОДОЛТОО ХИЙСЭН АРД ТҮМЭНДЭЭ ИНГЭЖ БОДДОГ ЮМ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА АРДЫН НАМ Ч АРДЧИЛСАН НАМ Ч ХУВЬСГАЛТ НАМ Ч БОДЛОГОО БОДОЖ ЧАДАХГҮЙ ХИЙ ДЭМИЙ ЯРИАД БАЙГАА БОЛ БОДОЖ ЧАДДАГ ХҮМҮҮЁТ НЬ ӨГ Л ДӨӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж